УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав


5-р сарын 5
14 цаг 12 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархалаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар энэ оны 2 дугаар сард ОХУ-д амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, парламентын найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх  өргөн хүрээний асуудлаар Оросын талын холбогдох удирдлагуудтай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа дурдлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцол итгэлцлийг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн тулд Засгийн газар болон Парламентын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал УИХ-аар баталсан Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж,  оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх тал дээр хамтарч ажиллах, тэр дундаа тарифын бус хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах талаар санал нэгдлээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тээврийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж транизит тээврийн хоёрдох коридорыг нээх, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлуудад нягт хамтран ажилласныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  А.Н.Евсиков онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай протоколд хоёр талын холбогдох сайд нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд дээрх протоколыг соёрхон батлуулахаар байнгын хороодоор хэлэлцүүлж, батлуулах ажилд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.