Г.Занданшатарын “Тоо худлаа хэлдэггүй”-г нотолсон Н.Учралын Засгийн газар, “Эрдэнэс Монгол”-ын сайн мэдээ


5-р сарын 5
18 цаг 30 минут

      Г.Занданшатар “Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Энэхүү зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа” хэмээн УИХ-ын чуулганы индрээс хэлснээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэрбээр “287 өдрийн өмнө энэхүү хариуцлагатай албыг хүлээж авахдаа би “Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй. Төр бүсээ чангална” гэж амласан. Энэ хугацаанд бид эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш, үр дүнгээр хэрэгжүүлж эхэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой гэдэг хатуу байр сууриа бид тууштай баримталсан” гэж хэлсэн нь Монгол төрийн ой санамж болон үлджээ. Г.Занданшатарын хувьд, 2026 оны гуравдугаар сарын 26-ны үдэш “Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос биш аль нам, ямар улстөрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга” хэмээн сошиалд бичээд маргааш нь МАН-ын Удирдах зөвлөлд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг ажиглагчид “Стратегийн шийдвэр байсан” гэж дүгнэдэг. Б.Энхбаярын “Халуухан хавар болно” гэсэн үг трэнд болж, Л.Оюун-Эрдэнэ “Галаар битгий наадаарай. Би үндэсний хэмжээний тэмцэл хийнэ шүү” гэж эфирээр сүрдүүлж, Төрийн ордонд түр намжсан төдий байсан эрх баригчдын хагарал намрынхаас ч ширүүн болж мэдэх дүр зураг харагдаж эхэлсэн тэр үед Г.Занданшатар “Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй” гээд өргөдлөө өгсөн нь эрх мэдлийн төлөө орондоо орох завгүй олзолдон булаалдаж буй хүний, өөрийн намынхны эсрэг хийсэн стратегийн нүүдэл байлаа.

“Тоо худлаа хэлдэггүй”... Тоо ярьдаг, тоон судалгаанд тулгуурлаж ажлаа явуулдаг, тоон улс төр хийдэг Г.Занданшатарын байнга хэлдэг энэ үг улстөрчдөд “Популизмаас ангид байж, хоосон тоо бүхий худал амлалтыг ард түмэнд өгч болохгүй” гэх мессэжийг давхар өгсөн. Тэрбээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөхөөсөө өмнөхөн буюу 2026 оны гуравдугаар сарын 24-нд “Эрчист Монгол” ХХК-ийг татан буулгаснаа мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад төрийн өмчит 44 компанийг мэдэлдээ байлгадаг “Эрчист Монгол” ХХК-ийг байгуулсан нь УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинд албан тушаалын бэлэг болсон бол төрд давхардсан эрх мэдэл, данхар бүтэц болж нэмэгдсэн учраас татан буулгах шийдвэр гаргасан хэрэг. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан буюу 2025 оны наймдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад “Харъяа бүх компанийн хэмжээнд геологи хайгуулаа эрчимжүүл. Шинэ Оюутолгой, шинэ Эрдэнэт, шинэ Тавантолгойн ордуудыг нээн илрүүлэхийг үүрэг болгож байна” гэж хэлсэн. “Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй” гэж байнга мэдэгддэг тэрбээр нүүрсний 581 гэрээг нууцаас гаргаж, авлига, баялгийн хулгайтай хийх тэмцлээ эрчимжүүлсэн.

Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажилласан 287 хоногт баялгийн хулгайтай тэмцэхдээ Монгол төрд ямар өв үлдээсэн бол... Түүний хэлдгээр, тоо худлаа ярьдаггүй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн баасан гарагт  (2026.05.01) хуралдаж, 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа хэлэлцсэн. Тус компани өнгөрсөн онд 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 3.4 тэрбум ам.долларын экспорт хийж, улсын нийт экспортын орлогын 22 хувь, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүлсэн аж. Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь нийт татварын орлогын 15 хувийг бүрдүүлж байгаа талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхан мэдээлсэн. Үндэсний баялгийн санд 507 тэрбум төгрөгийн орлого оруулснаар Хуримтлалын санд нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 5000 өрх орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхнаас дуулгасан өөр нэгэн сайн мэдээ нь “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн 194.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан тухай юм. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа “Тоо худлаа ярьдаггүй” гээд төрийн өмчит компаниуд дээр өөрөө очиж, “Хяналтаа чангатга. Хариуцлагаа сайжруул” гэж үүрэг болгож байсны үр дүн нь дээрх тоон мэдээ. Г.Занданшатар нойргүй шахам ажилласан 287 хоног Н.Учралын Засгийн газрын үед “36 мянган эмч, ажилтнууд нэг цалинтай боллоо. Нэмэгдсэн цалингаас нэмэгдлээ тооцуулснаар цалин 50 хүртэл хувиар нэмэгдэж байна” гэх таатай мэдээ болон өртөөлж байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцсоныхоо дараа “Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрснээ дуулгая. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийж, байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгож, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ” гэж байлаа.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “132 мянга гаруй нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлнэ” гэж мэдэгдсэн нь Г.Занданшатар гэдэг автортой. Тодруулбал, тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 17-нд МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцох үедээ “1072 хувьцаатай 121 мянган иргэний 66 тэрбум төгрөгийн хувьцааг өвлүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан. Төрийн ажил залгамж чанартай. Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллах үедээ дэвшүүлсэн бодлого, эхлүүлсэн ажил ийнхүү бодит үр дүнгээ өгч буй нь Н.Учралын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-аас дуулгаж буй сайн мэдээ юм. Өнгөрсөн намрын халуун өдрүүдэд Г.Занданшатар MCS, МАК, “Энержи ресурс” зэрэг уул уурхайн томоохон компаниудын захирлуудтай уулзахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд ахиу хүртээх талаар “За” гэж хэлүүлж чадсаны бодит үр дүн нь Үндэсний баялгийн санд 507 тэрбум төгрөгийн орлого оруулснаар Хуримтлалын санд нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 5000 өрх орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн тухай “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхны пост байлаа. 

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.