Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ


5-р сарын 6
9 цаг 22 минут

      Монгол Улсад өндөр насны тэтгэвэр авагч 510 мянга гаруй иргэн бий. Тэдний 170 мянга нь шууд утгаараа “хохирогчид”. Учир юу гэвэл Монгол Улс насаараа хөдөлмөрлөсөн ахмадуудынхаа хөдөлмөрийн үр шимийг зохих ёсоор нь үнэлж чадалгүй, тэнцвэргүй тэтгэвэр тогтоосон алдаатайгаар өдийг хүрсэн.

Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 910 мянгаас эхэлж байна. Харин дээд хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу есөн сая төгрөг. Хамгийн доод хэмжээг “ул”-ны, хамгийн ихийг нь таазанд тулсан гэж үзвэл нийт ахмадуудын хэчнээн нь “улны” тэтгэвэр авч, хэд нь “тааз”-нд хүрснийг бид жингийн туухай дээр тавихад хэтэрхий харьцангуй дүр зураг гарна.

Тэтгэврийн зөрүүг арилгах, доод тэтгэврийг 1,5 саяд хүргэх шаардлага тавьсан ахмадууд өнгөрсөн намраас шаргал ордныг гороолж, хэвлэлийн хурал хийж, асуудлаа яриад яриад өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй хэвээр байна.

Монгол Улсад үнэндээ авч байгаа тэтгэвэртээ сэтгэл хангалуун байгаа ахмад гэж бараг үгүй. Яагаад гэвэл амжьжиргаанд нь, өдөр тутам хэрэглэдэг мах сүү, эм тарианаас ч нь ч хэтрэхгүй. Гэтэл даарин дээр давс гэгчээр нийт тэтгэвэр авагчдын 30 хувь нь буюу 170 мянга гаруй иргэд итгэлцүүр гэдэг алдаанаас болоод хохирсоор л байна. Олон жил ярьж байгаа итгэлцүүр, тэгш бус тэтгэврийн тогтолцоог засна гэж үе үеийн Засгийн газар амладаг ч үр дүн төдийлөн байдаггүй.

Товчхондоо бол итгэлцүүр гэдэг итгэл алдсан энэ тогтолцооны алдаанаас болж гурван тэтгэвэр авагч тутмын нэг нь хохирч байна.

Мэргэжилтний тайлбар:

Энэ асуудлыг мэргэжлийн талаас нь тайлбарлавал илүү оновцчтой болов уу хэмээн үзэж бид Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадуламтай уулзаж товч тайлбар авсан юм.

НДЕГ-ын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам:

“Итгэлцүүр гэдэг нь өмнөх үеийн цалин хөлсийг өнөөгийн үнэ цэнэд ойртуулах зорилготой үзүүлэлт. Гэвч хэрэгжилт дээрээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй уялдаж, тэтгэврийн өсөлтийг хязгаарлаж байна.”

Асуудлын гол нь 2023 оны Засгийн газрын 238 дугаар тогтоол. Энэ тогтоолоор тэтгэврийг шинэчлэн тооцохдоо 2013 оны есдүгээр сарын 1-нээс өмнөх цалин хөлсийг тухайн үеийн дээд хэмжээгээр буюу 1.404.000 төгрөгөөр хязгаарласан.

Хэдийгээр 2024 онд уг заалтыг хүчингүй болгосон ч дараагийн Засгийн газрын 10 дугаар тогтоолоор “тухайн үед мөрдөж байсан дээд хэмжээг баримтална” гэсэн зохицуулалт хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, 1.404.000 төгрөгийн хязгаар бодит байдал дээр үргэлжилж байна. Тиймээс одоогийн зохицуулалт өөрчлөгдөхгүй бол энэ хязгаарыг давж тэтгэвэр нэмэх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мэдээж мэргэжилтний үгийг буруутгах аргагүй. Тогтолцоо нь, эрх зүйн орчин нь ийм юм. Түүний хэлснээр нэг сая 404 мянган төгрөгөөр хязгаарлагдсан олон мянган тэтгэвэр авагч бий.

Жишээ 1:

Монгол Улсын иргэн Б, эрэгтэй. 65 нас хүрээд тэтгэврээ тогтоолгохдоо 910 мянган төгрөгөөр тогтоолгосон. Тэрээр улсад 34 жил ажилласан, бүр төрийн томоохон албан тушаалыг ч хашиж байсан ахмад настан. Гэвч хамгийн бага тэтгэвэр авдаг. Яагаад гэвэл 1990 оноос өмнөх цалингаараа тэтгэвэр тооцуулсан нь итгэлцүүрээр бодогдож, тэгж бодогдсон хэрэг. Түүний тэтгэвэр одоо мөрдөгөж байгаа хуулиар нэг сая 404 мянган төгрөгөөс дээшлэх боломж байхгүй. Уг нь тухайн үед авч байсан цалингаараа шинэчлэн бодуулвал хоёр сая 400 мянган төгрөгөөр тогтоолгох боломжтой ч 238 дугаар тогтоолын нэг сая 404 мянгын босгоноос хэтрэх ёсгүй учир сар бүр 40 хувиар бага тэтгэвэр авч байна.

Түүн шиг тэтгэврийн тогтолцооны гажуудлаас үүдээд авах ёстой тэтгэврээ авч чадахгүй байгаа 170 гаруй мянган иргэн бий. 

Нөгөө талд, тэтгэврийн зөрүү үүссэн шалтгаан зөвхөн итгэлцүүртэй холбоотой биш. Өмнөх бодлогын алдаа ч өнөөдрийн байдлыг улам дордуулсан гэх шүүмжлэл бий.

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс 600 мянга болгон 20 хувиар нэмэгдүүлэхдээ аргачлалын алдаа гаргасан гэж ахмадууд үздэг. Тухайн үед сайд асан С.Чинзориг энэ талаар анхааруулж байсан ч анхаарч үзэлгүй алдаатай бодлогоо хэрэгжүүлсэн юм. Үүнээс болж иргэд дараах байдлаар хохирч байна:

Жишээ 2:

“Би 598.994 төгрөгийн тэтгэвэр авч байсан. Энэ нь тухайн үеийн доод хэмжээнээс 20 хувь илүү байсан. Гэтэл шинэчлэл хийсний дараа 660.994 төгрөг болсон. Харин доод хэмжээ 600 мянга болсон тул миний тэтгэвэр бодитоор 10 хувь илүү байсан байдал алдагдаж, зөрүү нь багассан. Өөрөөр хэлбэл, миний тэтгэвэр доод түвшин рүү ингэж орсон” гэж өндөр настан У учирлаж байна.

Ийм өөрчлөлт олон мянган хүнд нөлөөлж, 500 мянгаас дээш тэтгэвэртэй байсан иргэдийг бараг ижил түвшинд “жигдрүүлсэн” гэж үздэг. Энэ нь тэтгэврийн шатлал, ялгааг багасгах бус, харин хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулсан шийдвэр болсон гэх шүүмжлэл дагуулсаар байна.

Үүний улмаас өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь нэг сая төгрөгөөс доош тэтгэвэртэй байгаа нь бодлогын алдаа давхар нөлөөлснийг харуулж байна.

Албан бус судалгаанууд болон олон нийтийн санал асуулгаар ахмад настнуудын 70 гаруй хувь нь тэтгэвэр амьдралд хүрэлцдэггүй гэж үзэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ойролцоогоор 500 мянган тэтгэвэр авагч байгаа бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 900 мянга байна. Гэвч бодит хэрэглээ, амьжиргааны зардал үүнээс давсан нөхцөлд энэ хэмжээ хангалтгүй байгаа нь тодорхой.

Уг нь ахмадууд их зүйл хүсээгүй. Тэд бодит хэд хэдэн шаардлага, хүсэлтийг л тавьж байгаа. Юуны өмнө итгэлцүүрийг бодитоор дахин тооцож, алдаатай тогтоогдсон тэтгэврийг засахыг, өмнөх жилүүдийн алдаанаас үүдсэн зөрүүг нөхөн олговор хэлбэрээр шийдвэрлэхийг, гуравдугаарт, цаашид тэтгэврийг инфляцтай уялдуулан автоматаар нэмэгдүүлдэг, тогтвортой систем бүрдүүлэхийг л хүсч байна.

Гэхдээ асуудал зөвхөн хууль, тооцооны хүрээнд гацсангүй. Санхүүжилтийн асуудал бодит саад болж байна.

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан судалгаа хийж байгаа ч тэтгэврийн зөрүүг арилгахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй хэвээр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Салбарын сайд Т.Аубакираас энэ талаар тодруулахад “Итгэлцүүрийн зөрүүг засах асуудал дээр тооцоо судалгаа хийгдэж байгаа ч шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судалж байна. Урьдчилсан байдлаар дунджаар 350 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай” гэсэн юм.

Уг нь Засгийн газар үүийн үед энэ асуудлыг анхаарч, “судалж байна” гэж мэдэгддэг. Одоо ч ажлын хэсэг ажиллаж байгаа боловч бодит шийдэл хараахан гараагүй хэвээр байна.

Тэтгэврийн шударга тогтолцоо гэдэг зөвхөн хэдэн ахмадууд, хөгшдийн асуудал биш, цаашлаад нийгмийн үнэт зүйлийн асуудал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, итгэлцүүрийн алдааг засах нь тооцооны жижиг засвар биш, харин шударга ёсны том шалгуур юм.

Гэтэл насаараа ажилласан ахмадууд системийн гажуудлыг засахыг хэр удаан хүлээж тэсэх вэ. Яг үнэндээ, биднийг энэ нийтлэлийг бичиж байх үед хаа нэгтэй нэгэн ахмад настан насны тоогоо гүйцээж байгаа ч сэтгэлдээ төр засагтаа гомдсон, хүлээсэн найдлага горьдлого хэвээрээ мөнх бусын орчлонг үдэж байгаа бол.

Эх сурвалж: Б.НЯМСҮРЭН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 11 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 28 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 46 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 49 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 52 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 18 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 51 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.