П.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш


5-р сарын 6
10 цаг 26 минут
    Эрхтэн, эс эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх эмч П.Батчулуунтай ярилцлаа. Тэрээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан бөгөөд энэ баасан гарагт УИХ хуулийг эцэслэн батална.
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийг эцэслэн батлах шатандаа ирлээ. Өмнө нь манай улсад ийм хууль байгаагүй. Тэгвэл энэ хуульд оруулж байгаа гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч?
-2000 онд Цусны донорын тухай хууль батлахад тухайн үеийн Эрүүл мэндийн сайд эрхтэн шилжүүлэн суулгах талаар цөөхөн хэдэн заалтыг оруулж өгсөн. Үүнээс хойш энэ хуульд нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Цусны донорын хуультай эрхтэн эд эсийн хууль хамт байх нь буруу гээд энэ хоёр хуулийг салгаж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж байсан. Ингээд энэ хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ 7 хоногийн баасан гарагт батлагдах юм байна. Хуульд оруулсан хэд хэдэн гол зохицуулалт бий. Нэгд, амьгүй донорын насыг хязгааргүй болгосон. Учир нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх, олон хүнд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг нээж өгөх ёстой. Хоёрт, 21 насанд хүрсэн иргэн “би донор болно” гэдгээ илэрхийлэх, магадгүй энэ шийдвэрээсээ буцах боломжийг нээж өгсөн. Гуравт, эд эсийн банктай болох зохицуулалтыг хийсэн. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын их чухал асуудлуудын нэг. Дэлхийн улс орнууд эд эсийн банктай байдаг. Манайд бол улсын банк байхгүй. Манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш эд эсийн банкны талаар яриад Шинжлэх ухаан технологийн сан, ЭМЯ-ны сангуудад төсөл бичиж өгсний үндсэн дээр дэмжигдээд явж байсан. Тиймээс хуульдаа оруулж баталгаажууллаа. Тодруулбал, улсын төв эмнэлгүүд банктай байж болно. Хувийн эмнэлгүүд ч банктай байж болно гэсэн санааг оруулж өгсөн. Гэхдээ биобанк маш өндөр өртөгтэй, зардал шаарддаг учраас хэр баргийн эмнэлгүүд авч явж чаддаггүй. Тиймээс бодлогоор улсын эмнэлэг дээрээ төвлөрч явах байх. Энэ боибанкинд хүүхэд төрсний дараа хүйн цус, хүйн цусны эд, үүдэл эс, эд, арьс, нүдний эвэрлэг, зүрхний хавхалга хадгална. Цаашлаад Монгол Улсын иргэний генийг хадгалах том банк болно гэдэгт итгэлтэй байна. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үндэсний төв баригдаж байгаа байранд энэ банк төвлөрөх болов уу.
Мөн хуульд оруулсан нэг чухал заалт бол Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажиллагааг зохицуулдаг албыг мэргэжлийн төв болгоно. Мэргэжлийн төв болгож байгаа нь энэ эмчилгээ үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэж, удирдлага зохион байгуулалтаар хангах бусад байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд оролцуулах, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг үр дүнд хүргэх, эмчилгээний хүртээмж, чанарт хяналт тавих ач холбогдолтой. Мөн ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, ЭМЯ, ҮАБЗ-д бодитой үнэн мэдээлэл өгч байх ёстой төв байгууллага байх юм.  
-Амьгүй донор болсон иргэний оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлж, төсвийг ЭМДС-аас гаргах саналыг хуулийн хэлэлцүүлгийн үед гаргаж байсан. Энэ хэмжээ хэд байхаар хуульд оруулсан бэ?
-Амьгүй донороос олон хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд амьгүй донор болсон иргэнийхээ гэр бүлд, оршуулгын зардалд тодорхой хэмжээний дэмжлэг болгох үүднээс санал гарсан. ЭМДС-аас оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгохоор хуульд оруулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байнга нэмэгдээд явдаг учраас энэ дэмжлэгийн мөнгө ч цаашдаа нэмэгдээд явна. Энэ бол бид цоо шинээр гаргаж ирж байгаа зүйл биш. БНСУ, Турк, Япон гэх мэт улс орнууд амьгүй донорынхоо гэр бүлд оршуулгын зардлыг олгодог. Бусад улс оронд нэгэнт нэвтэрсэн аргыг бид хэрэгжүүлж байгаа юм.
-Жилд дунджаар хэдэн амьгүй донор гараад хэдэн хүний амь насыг авардаг вэ. Хуультай, эмнэлэгтэй болсноор энэ тоо нэмэгдэх боломжтой юу?
-2018 онд манай албан байгуулагдсан. Ингээд дараа жил нь буюу 2019 онд хамгийн олон амьгүй донор гарсан буюу 9 амьгүй донороос тэр жилдээ 18 хүнд бөөр, 9 хүнд элэг, олон хүнд шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Гэхдээ ковид гарч, өөр олон асуудал үүссэнээс болж сүүлийн жил орчим амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ зогссон. Буцаад сэргэх байх. Хоёр сарын өмнө нэг хүн донор болж гурван хүний амь насыг аварсан. Энэ бол дэлхийн улс орнуудад хэлбэржсэн үйл ажиллагаа. Бурхан болж байгаа хүнийхээ эрүүл эрхтнийг бусдын амь насыг аврахад зориулж байгаа маш энгийн ойлголт. Манай бурхны шашинд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Энэ утгаараа донор болж хүнд амьдрал бэлэглэх бол яагаад ч буруу зүйл биш. Үүнийг ард түмэн маань ойлгочихвол олон элэг нэгт монголчуудынхаа амь насыг аврах боломж гарна.
-Та одоо багийнхаа зөвлөхөөр ажиллаж байна уу. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаа. Бие нь сайн байна уу?
-Энэ хуулийг би анх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга байхдаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажиллах журам болгон бичиж байсан. Энэ журам маань баяжаад, олон хүний бодол санаа шингээд, олон улсын туршлагуудыг нэмж оруулсаар байгаад өнөөдөр бие даасан хууль олон батлагдах гэж байгаад маш их баяртай байна. Олон жил хөөцөлдсөн, араас нь явсан ажил маань бүтэж байгаад эмч хүний хувьд маш их баяртай байгаа.
-Тантай холбоотой асуудал үүсэхэд хуульд авах эрхтнийг нэг бүрчлэн бичээгүй байсан гэсэн зүйл яригдаж байсан. Тэгвэл хууль дээр энэ бүхнийг нарийвчлан заасан уу?
-Үүнийг журмаар зохицуулах ёстой. Одоо бид журам дээрээ ажиллаж илүү нарийвчлан зааж өгнө.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.