Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо


5-р сарын 6
10 цаг 34 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.05) Нийтийн өмчийн болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг онцолж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж нийт  29  гишүүн Нийтийн өмчийн хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажиллаж байна. 

Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хуулийн төсөлтэй холбоотойгоор хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох санал, хүсэлт, судалгаа, мэдээллийг нэгтгэсний дараа Ажлын хэсгийг хуралдуулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан. Хуулийн төсөлд анхаарах асуудлуудын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, ангилал, хувьцаа эзэмшигчийн эрх, компанийн засаглал, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, ногдол ашгийн бодлого, алтан хувьцааны зохицуулалт, хяналт, тайлагналтай холбоотой зүйл, заалтыг нарийвчлахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Ажлын хэсэг урт хугацаанд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, эдийн засгийн үр ашиг, тогтвортой хөгжлийг хангах бодлогын суурь шинэчлэл болох талаас нь харж, нухацтай, бодлогын түвшинд хандах зарчим баримталж байгаа гэлээ.

Нийтийн өмчийн хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Нийтийн өмчийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахлан ажиллаж байгаа юм. 

Нийтийн өмчийн хуулийн төслийн тухайд ажлын хэсэг хуулийн төслийн нэрийг өөрчлөх, өмч хувьчлалттай холбоотой бүлэг оруулах, орон нутгийн өмчийн ангилал, нийтийн үйлчилгээний байгууллагын талаарх зохицуулалтыг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн. Иймд Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвгөөний дагуу үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох санал, хүсэлт, судалгаа, мэдээллийг нэгтгэсний дараа хуралдахаар төлөвлөж байгаа тул Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашрах шалтгаан болж байна гэж дүгнэжээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 компани, үйлдвэрийн газар нь 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна. Мөн төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн орлогоор улсын төсөвт 2019 онд 155.2 тэрбум, 2020 онд 173.6 тэрбум, 2021 онд 207.2 тэрбум, 2022 онд 469 тэрбум, 2023 онд 449.8 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Тиймээс төр болон орон нутаг нь улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг өмчилж байгаа боловч өмчийг зохистой удирдах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд дутагдаж буй эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. 

Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлах зорилготойгоор ажиллахыг үүрэг чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.