Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, эгүүлэн татах зохицуулалтыг тодорхой болгох, парламент, улс төрийн намыг иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг олон нийтээс хүчтэй шаардах болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн заалтад тулгуурлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болох нөхцөлийг тодорхойлох шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Энэ хүрээнд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг нь тодорхой болгохоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:
- Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,
- Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “... 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн...” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих