Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар идэвхтэй өрнүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд, УИХ-ын даргаар томилогдсонд баяр хүргэж, халуун дотно баярын захидал ирүүлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид талархлаа дамжуулж, Элчин сайдтай хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг яриандаа онцлоод, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тэлж буйд таатай байгаагаа дурдлаа.
Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай хамтран хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай урагшлуулж, үр дүнд хүргэх нь зөв гэдэгтэй санал нэгдлээ.
Мөн Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг аль болох иргэдэд ээлтэй, саадгүй болгоход хүрсэн түвшинг улам ахиулах, уян хатан цагийн хуваарь баримтлах, тэр дундаа улирлын чанартай боомтуудыг байнгын ажиллагаатай болгох чиглэлд хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.
Ингэснээр ялангуяа алслагдсан аймаг, сумдын иргэд тухайн орон нутагт байрлах боомтоор чөлөөтэй зорчих урсгалыг нэмэгдүүлж, иргэдийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөхөөс сэргийлэхээс гадна бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих