Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо


5-р сарын 6
19 цаг 37 минут

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ажил хийх гэж хичээж буй иргэнийг хүнд суртлаас чөлөөлөх бодлогыг баримталж, энэ үзэл баримтлалыг амилуулах Зөвшөөрлийн тухай болон түүнийг дагалдуулан нийт 89 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) Зөвшөөрлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Б.Заяабал нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн буад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа нарын нэр бүхий 21 гишүүн ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар тусгажээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой болгон хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгохоор, тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, холбогдох санал, хүсэлт, судалгааг боловсруулан ажиллаж байгааг танилцуулав. Энэ хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг таван удаа зохион байгуулжээ. Түүнчлэн ажлын хэсэг нэмж зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар танилцуулгын үеэр дурдлаа. 

Ажлын хэсэг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан төлөвлөгөө, цагалбар, хурлын хуваарийг баталсан бөгөөд үүний дагуу өнгөрсөн 1, 2 сард зөвшөөрлийн чиглэл тус бүрийн оролцогч буюу иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдтэй 5 удаагийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж, холбогдох саналыг нь авчээ. Мөн хуулиар зөвшөөрөл олгох эрх авсан байгууллагын төлөөлөлтэй олгож буй зөвшөөрөл тус бүрийн онцлог, хууль, журмаар тавигдаж буй шаардлага, зөвшөөрлийн үйл ажиллагааны процесс, цахимжуулалт, зөвшөөрлийн талаарх нээлттэй ил тод, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэдэг эсэх асуудлаар 2026 оны 03 дугаар сарын 02-ноос эхлэн 25-ны өдрийн хооронд хуралдаж дууссан байна.Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулж буй харилцаа, салбар хуулиар зохицуулж буй харилцаа болон өргөн мэдүүлсэн төсөл, иргэн, аж ахуй нэгж байгууллага, холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлж буй санал, олон улсын харьцуулсан судалгаа, бусад шаардлагатай лавлагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга хуулийн төслийг сайжруулахтай холбоотой саналаа хэлж, ажлын хэсгийн гишүүдийн дурдсанчлан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаагүй заалтыг нэмж тусгах эрх боломж хуулиар хязгаарлагдмал учраас ажлын хэсгийг ажлаа шуурхайлах үүднээс гарц шийдэл олж ажиллахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АН-ын ҮБХ-ны 224 гишүүн С.Баярцогтыг дэмжиж, 113 гишүүн эсрэг санал өгчээ27 минут 47 секундын өмнөЗөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо47 минут 31 секундын өмнөГэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ53 минут 25 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав4 цаг 47 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ4 цаг 52 минутын өмнөГ.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна4 цаг 54 минутын өмнөЭрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана4 цаг 57 минутын өмнөҮндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо5 цагийн өмнөМанлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина5 цаг 3 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 48 минутын өмнөФото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна5 цаг 55 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ5 цаг 59 минутын өмнөИргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа6 цаг 2 минутын өмнө“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана8 цаг 39 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо9 цаг 51 минутын өмнөЗүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна9 цаг 55 минутын өмнөП.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш9 цаг 59 минутын өмнөХ.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ5 сар 6. 10:11УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай5 сар 6. 10:08Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо5 сар 6. 10:05Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна5 сар 6. 9:58Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой5 сар 6. 9:56Засгийн газрын хуралдаан болж байна5 сар 6. 9:53Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ5 сар 6. 9:22“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина5 сар 6. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 6. 9:13УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 6. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 6. 9:03Г.Занданшатарын “Тоо худлаа хэлдэггүй”-г нотолсон Н.Учралын Засгийн газар, “Эрдэнэс Монгол”-ын сайн мэдээ5 сар 5. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.