УИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав


5-р сарын 7
9 цаг 50 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.06) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох, улмаар зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц товч танилцуулга хийв. Тус хороо санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэлээ. Цаашдаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ-д өргөн мэдүүлсэн болон боловсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулгадаа дурдаж, үүсээд буй нөхцөл байдлын нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа мөн танилцууллаа. Тухайлбал 2026 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын салбарын зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 11,8 хувьд хүрч болзошгүй гэв. Түүнчлэн өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр богино хугацааны мөнгөн хэрэгцээ өсөн, өндөр өртөгтэй зээлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Санхүүгийн зохицуулах хороо тооцоолжээ. Тиймээс зээлийн чанар, өрхийн дарамтыг бууруулах чиглэлээр зээлийн хүү, шимтгэл, барьцааны нөхцөлд хяналт тавих, активын ангилал, эрсдэлийн сангийн хамгаалалтын зохицуулалтыг сайжруулж, чанаргүй зээлийн хувь хэмжээг тогтворжуулах, бууруулах, санхүүгийн урсгалыг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг хэлж байлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур бөгөөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нь 3,2 сая иргэн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авдаг болж энэ хэрээр хөрөнгийн зах зээл өсөж байна, хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг болсонтой холбоотойгоор тус зах зээл дээр өсөлт гарсан гэх зэргээр тайлбарлах нь буруу дүгнэлт гэв. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо хуулиас давсан журам баталж, энэ нь эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр өндөр хүүтэй зээл болж ирж байгааг анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга санууллаа. 

Үргэлжлүүлэн, ижил төстэй бусад улс орнуудтай харьцуулахад манай улсад банк бус санхүүгийн байгууллагын тоо өндөр байна. 3,7 сая хүн амтай Гүрж Улсад  ББСБ-ийн тоо 53, 3 сая хүн амтай Армен улсад ББСБ-ын тоо 46  байгаа бол 3,2 сая хүн амтай Монгол Улсад  578 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаад дүгнэлт хийж, гарц шийдэл олж ажиллах шаардлага байгааг мөн онцлов. Тиймээс өрсөлдөөнийг дэмжих, зээлийн хүүг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд ирүүлэхийг үүрэг чиглэл болголоо. Мөн танилцуулгад дурдагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 51 журамд дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа 7 хоногийн дотор ирүүлж хуулиас давсныг нь нэн даруй цуцлахыг  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамцад даалгалаа  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн хуваарь20 минут 55 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн мэдээ37 минут 3 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав59 минут 57 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ1 цаг 4 минутын өмнөТБХ:Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 цаг 13 минутын өмнөБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ1 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан1 цаг 49 минутын өмнөАН-ын ҮБХ-ны 224 гишүүн С.Баярцогтыг дэмжиж, 113 гишүүн эсрэг санал өгчээ5 сар 6. 19:57Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 19:37Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ5 сар 6. 19:31УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав5 сар 6. 15:38“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ5 сар 6. 15:33Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна5 сар 6. 15:31Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана5 сар 6. 15:28Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо5 сар 6. 15:25Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина5 сар 6. 15:22“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 15:19Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 6. 14:37Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна5 сар 6. 14:30Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ5 сар 6. 14:26Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа5 сар 6. 14:23“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана5 сар 6. 11:46Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 10:34Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 6. 10:30П.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш5 сар 6. 10:26Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ5 сар 6. 10:11УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай5 сар 6. 10:08Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо5 сар 6. 10:05Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна5 сар 6. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.