Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 7
12 цаг 35 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал татварын багц хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлаас үүдэлтэйгээр эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдуулан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Ерөнхий сайд тодотгоод, хуулийн төслүүдэд оруулсан гол зохицуулалтын талаар дурдлаа.

Тухайлбал, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр хүртэлх жилээр сунгах зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлөх юм. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ.

Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгасан гэдгийг Н.Учрал сайд тодотгов.

Мөн тэрбээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг татварын төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, татварын өр барагдуулах үйл ажиллагаа уян хатан болохын зэрэгцээ татварын таатай орчин бий болох юм. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх бөгөөд татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, татварын ил тод байдлыг нэмэгдүүлнэ  гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэн, хуулийн этгээдээс 96 гомдол, мэдээллийг хүлээн авав46 минут 57 секундын өмнөТатварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв56 минут 9 секундын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн хуваарь3 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 19 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав3 цаг 42 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ3 цаг 45 минутын өмнөТБХ:Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав3 цаг 55 минутын өмнөБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ4 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 цаг 31 минутын өмнөАН-ын ҮБХ-ны 224 гишүүн С.Баярцогтыг дэмжиж, 113 гишүүн эсрэг санал өгчээ5 сар 6. 19:57Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 19:37Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ5 сар 6. 19:31УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав5 сар 6. 15:38“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ5 сар 6. 15:33Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна5 сар 6. 15:31Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана5 сар 6. 15:28Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо5 сар 6. 15:25Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина5 сар 6. 15:22“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ5 сар 6. 15:19Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 6. 14:37Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна5 сар 6. 14:30Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ5 сар 6. 14:26Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа5 сар 6. 14:23“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана5 сар 6. 11:46Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо5 сар 6. 10:34Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 6. 10:30П.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш5 сар 6. 10:26Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ5 сар 6. 10:11УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай5 сар 6. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.