Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү


5-р сарын 7
16 цаг 27 минут

     Ерөнхий сайд асан Г.Занданшатар Малайз улсад 2006 онд Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн талаар тус улсын Ерөнхий сайд Анвар Ибрагимтай энэ долоо хоногийн эхээр уулзсан тухай зарим сайт мэдээлжээ. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа талийгаач бүсгүйн аав С.Шаарийбуу гуайг 2026 оны гуравдугаар сарын 06-нд хүлээн авч уулзсан юм. С.Шаарийбуу гуай энэ талаар “Монголын төрдөө анх удаа хандаж үзлээ. Сайхан хүлээж авдаг юм байна. Би өргөдлөө бичээд орсон. Асуудлыг шуурхай шийдэж өглөө. Малайзийн Засгийн газар өнгөрсөн 20 жилд миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдсан. Тэндэхийн хууль, шүүхийн байгууллага, мөн төр нь оролцож байсан тул надад дааж давшгүй байлаа. Нэг эмэгтэй өмгөөлөгч, Б.Баяр өмгөөлөгч бид гурав л 20 жил зүтгэсэн. Энэ удаад би аргагүйн эрхэнд Холбооны дээд шүүхэд нь давж заалдахаар хүсэлтээ өгөөд ирсэн. Миний ганц боломж энэ байлаа. Малайзийн Холбооны шүүхэд хандахад Монгол Улсын Засгийн газар иргэнтэйгээ хамт оролцох эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс өмнө тухайн улсын дотоод асуудал тул хуулиараа өөр улс хөндлөнгөөс оролцож болохгүй байсан. Холбооны шүүхэд нь “Би давж заалдмаар байна. Надад зөвшөөрөл өгөөч” гэдэг хүсэлт гаргасан. Тэд зөвшөөрвөл би давж заалдана. Зөвшөөрүүлэхийн тулд би Монголын Засгийн газарт хандаж байна. “Тэгье, болно” гэдэг шийдвэр гаргалаа. Үр дүнд хүрэх байх гэж бодож байна” гэж байв. Г.Занданшатар С.Шаарийбуу гуайтай уулзах үеэрээ хүсэлтийг нь хүлээн авч ажлын хэсэг байгуулах тухай шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь тэдний анхны уулзалт биш. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа 2020 оны гуравдугаар сарын 03-нд С.Шаарийбуу гуайг хүлээн авч уулзаж байсан. Тэрбээр энэхүү уулзалтаас өмнө буюу 2020 оны хоёрдугаар сард Австралийн Канберра хотод болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзийн парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар тус улсын парламенттай хамтран ажиллах санал тавьж байв. Харин энэ удаад Ерөнхий сайд асан Г.Занданшатар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан нь бүр ч их сонирхол татаж байна. Учир нь Анвар Ибрагим тус улсын сөрөг хүчний лидер асан. Тэрбээр 2018 онд republika.co.id цахим сонинд ярилцлага өгөхдөө “Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, Малайзийн шүүхээс ял сонссон Сирул Азгар Умар гэгчийг Австралийн хууль хяналтынхан баривчилж хорьсон нь санаатай үйлдэл. Австралийн тал түүнийг суллаж, Малайзийн талд шилжүүлж өгөх хэрэгтэй. Тэр этгээд манай улсын шүүхийн өмнө зогсож, мэдүүлгээ өгөх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байжээ. Тэрбээр С.Шаарийбуу гуайтай ч уулзаж байсан аж. С.Шаарийбуу гуай Анвар Ибрагимийн талаар “Малайзийн шударга үнэний төлөө тэмцдэг, Нажиб байсхийгээд л шоронд хийчихдэг, гараад л ирдэг, дахиад л шоронд хийчихдэг, дахиад л суллагддаг нэг тийм тэмцэгч байдаг юм. Тэр хүн шоронгоос суллагдсаныхаа дараа намайг гэртээ урьж уулзсан. Түүнийг Анвар Ибрагим гэдэг. Тэрбээр надад “Би шоронгоос ч тэмцэнэ. Энэ шударга үнэнийг хоёулаа олж, хэзээ нэгэн цагт ард нь гарна шүү” гэж хэлж байсан. Хамт тэмцэж явсан хүн маань Малайзийн Ерөнхий сайд болсон. Анвар Ибрагимийн эхнэр нь Шадар сайд байхдаа Монголд болсон хуралд оролцож, Г.Занданшатар даргатай уулзаж байсан” хэмээн сэтгүүлчдэд ярьж байлаа. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хувьд, олон нийтийн сүлжээнд нээлттэй байдаг. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Сингапурт Азийн шатрын лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцсон аж. Энэ үеэрээ Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан бололтой.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 11 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 50 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 58 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цагийн өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 5 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 10 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 14 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 17 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 20 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.