Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа


5-р сарын 8
8 цаг 51 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа.

Энэ салбарт Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад 4,900 орчим хүн ажиллаж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна.

Салбарын ажилтан, албан хаагчид гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд 174 иргэн тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг, бичил зээл авч, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 2,500 орчим хүн дэмжлэг авч, мод тарьж ургуулах, арчилж тордох ажил хийжээ.

Салбарын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулах юм байна.

Улсын үндэс болсон гэр бүл, хүн амын асуудлыг хариуцан, хүн бүрд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг энэ салбарын үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, өнгөрсөн таван жилд хийсэн ажил, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Цаашид төрийн албаны бүх шатанд ёс зүйг сахин, сахилга, хариуцлагаа чангатгаж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байхыг захилаа.

Ерөнхийлөгч мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Дагдангийн Жанцан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан Цогоогийн Дашдондог нарт Гавьяат эдийн засагч, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв, “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн их эмч Дамдинжавын Нямсүрэнд Хүний гавьяат эмч, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, “Өрнөх хөгжил” төрийн бус байгууллагын Эрүүл мэнд, менежментийн зөвлөх Мөнхийн Дуламжавт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Энэ онд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгийг сайд Т.Аубакир хэллээ.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Хүүхэд хамгаалал, гэр бүл, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох, ангилал зэрэглэл ахиулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, амьдралын чанарт нь ахиц гаргахын төлөө ажиллаж байгааг яамны удирдлагууд хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?30 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 40 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 47 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 цаг 50 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 цаг 54 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цагийн өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 4 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 7 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 10 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана8 цаг 54 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ8 цаг 58 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 1 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 4 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 7 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 10 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 24 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 27 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 40 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна9 цаг 49 минутын өмнөБЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.