Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ


5-р сарын 8
9 цаг 37 минут

      Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр /2026.05.07/ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2027 оны хөгжлийн төлөвлөгөө, мөн оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуульд заасан үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдгээр төслүүдийг тавдугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн барьж, зургаадугаар сарын 01 гэхэд УИХ-аар эцэслэн батлах ёстой. Төсвийн төсөөлөл батлагдсаны дараа Сангийн яам 2027 оны төсвийн төслийг есдүгээр сард багтаан боловсруулж, УИХ-д өргөн барих юм.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг 2025 оны 6.8 хувиар өссөн гүйцэтгэл гарлаа. Үүний 3.2 хувийг хөдөө аж ахуйн 33.2 хувь болон уул уурхайн 10 хувийн өсөлт бүрдүүллээ. Оюу толгойн уурхайн зэсийн агууламж болон биет хэмжээнд орсон өөрчлөлтөөс үүдэн өсөлт ажиглагдлаа. Бусад салбарын өсөлт нийлээд 3.6 хувьтай буюу тооцоолсноос доогуур байна. Эдийн засгийн идэвхжил худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт сул байгаа. Өрхийн орлого улсын хэмжээнд 5.0 хувь байгаа бол Улаанбаатар хотод 2.2 буюу хамгийн бага. Харин орон нутагт 10 хувийн өсөлттэй гарсан нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос, ноолуурын үнийн өсөлтөөс шалтгаалсан.

Цалингийн өсөлт инфляцтай харьцуулахад 15 хувьтай гарч, харин тэтгэвэр, тэтгэмж 3.2 хувиар буурав. Ахмадуудад ачаалал болсон гэсэн үг. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар инфляц 7.4 хувьтай байгаа бол түүн дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляц 14 хувиар нэмэгдсэн нь онцгой анхаарал хандуулах асуудал юм. Мах, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний өсөлт хүнсний инфляц өсөхөд нөлөөлсөн бол Ойрх-Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт нөлөөлж эхэлж байна.

Улирлын чанартайгаар сүүлийн гурван сард махны үнэ нэмэгдсэнээс гадна гадаад зах зээлд манай махан бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Хэрэглээний зээл 9 хувийн өсөлттэй буюу багасч, бизнесийн зээл 20 гаруй хувийн өсөлттэй байгаа сайн мэдээ өнгөрсөн гурван сард ажиглагдлаа. Чанаргүй зээлийн үлдэгдэл 2025 оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд буюу 5.1 хувьтай байна. Гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд тогтвортой байснаар төгрөгийн ханшийг алдахгүй барьж чадаж буйг дуулгая.

Төсвийн орлого эхний гурван сарын байдлаар 6.3 их наядад хүрсэн. Эдийн засаг муудаж, төсвийн орлого багассан гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй, харин ч өнгөрсөн оныхоос 153 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, тэтгэврийн өсөлт зэргээс шалтгаалж төсвийн урсгал зардал 7.7 их наяд болов. Энэ нь өмнөх оноос 2.2 их наяд буюу 17.2 хувиар нэмэгдсэнд анхаарлаа хандуулж байна” гэв. Монгол Улсын экспортын орлого нэмэгдсэн сайн мэдээг мөн энэ үеэр онцоллоо.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 06-ны өдрийн байдлаар экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт харуулахад нүүрс, зэсийн экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Монгол Улс 2026 оны эхний таван сарын байдлаар 40.5 сая тонн нүүрс экспортолж, 71 хувийн өсөлт үзүүлсэн бол зэсийнх 870 мянган тоннд хүрч, өмнөх оноос 40 хувиар өсчээ. Харин импорт 3.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.1 хувиар багасахад ачаа тээвэр, суудлын автомашин, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн импортын бууралт нөлөөлснийг хэлж байлаа. Монгол Улс сардаа 250 мянган тонн шатах, тослох материал, нефтийн бүтээгдэхүүн импортлоход 200 гаруй сая ам.долларын төлбөр төлж байсан бол энэхүү төлбөрт нэмэгдэл үүсэж, дарамт учирч буйг цаашдаа анхаарч явна гэлээ.

Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхлээр нь дүгнэж үзээд цаашдаа зургаан асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаар болжээ.

Тодруулбал,

  • 2026 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай байгаа ч худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт муу байгааг засах
  • Хүнсний инфляцид онцгой анхаарах, Ойрх-Дорнодод үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн улмаас импортын гаралтай инфляцид ирэх хүчтэй шоконд анхаарах
  • 7.1 тэрбум болж өндөр өсөлт үзүүлсэн экспортын сэргэлтэд голлох нөлөө үзүүлсэн биржийн арилжааг тогтвортой явуулах
  • Гадаад валютын албан нөөцийн тогтвортой байдлыг хадгалах
  • Төсвийн орлогын гүйцэтгэл өндөр байгаа ч урсгал зардал нэмэгдэж буйд анхаарч, өсөлтийг хязгаарласан эрх зүй, бүтцийн эрс шинэчлэл хийх
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын зэрэг нэн чухал хуулийн төслүүдээ батлахаас гадна гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон асуудлуудыг нэг мөр цэгцлэх зэрэг ажлуудад тус, тус анхаарна гэсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2027-2029 онуудад эдийн засгийн өсөлт, инфляц, тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, суурь зарлага, Засгийн газрын өр зэрэг нийт есөн үзүүлэлтийг Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөлд тусгаснаас гадна Монгол Улсын эдийн засагт өндөр өсөлт үзүүлж буй хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээний салбаруудад ямар ажлууд хийх вэ гэдгээ салбар нэг бүрээр нь тооцоолон гаргажээ. Тухайлбал, ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг 5.7-гоос 6.3 хувьд хүргэх бол тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наядаас 41 их наядад хүргэж, зарлагыг 32 их наядаас 40 их наяд руу хүргэснээр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наядаас бууруулан 707 сая төгрөгт буюу ДНБ-ий 0.5 хувьд хүргэж бууруулна гэсэн төсөөллөө танилцуулав.

Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргахаас гадна

  • Геологи хайгуулын ажилд шинэ хөрөнгө оруулалт татах
  • Ашигт малтмалын хуулийг шинэчлэх
  • Алтны үндсэн ордуудын олборлолтыг нэмэгдүүлэх
  • Зэсийн 20 хувийн АМНАТ бууруулах
  • Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна сорчлохгүй олборлох
  • Цагаандэлийн боомтыг ашиглалтад оруулах
  • Шивээхүрэн, Бичигт, Булган боомтуудын ухаалаг гарцын автоматжуулалтыг 2026 онд багтаан иж бүрэн хэрэгжүүлэх
  • Хил гаалийн ажилтнуудын тоог нэмэхээс гадна амралтын өдрүүдэд ажилладаг болох
  • “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн ТЭЗҮ, татварын маргааныг эцэслэх
  • “Эрдэнэт” ТӨҮГ-ын эзэмшлийн 7 тусгай зөвшөөрөлтэй ордын хөрөнгө оруулалт нэмэгдэх
  • Нөөц нь тогтоогдсон 21 ордын хөрөнгө оруулалт нэмэгдэх
  • УБТЗ-ын зорчигч тээврийг үе шаттай зогсоож, ачаа тээврийг нэмэх
  • Төмрийн хүдрийг дотоодод худалдах
  • Газрын тосны компаниудын маргааныг эцэслэх
  • Эрдэнэбүрэн, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станцуудын ажлыг эрчимтэй явуулах
  • Хүнсний хувьсгал, Цагаан алт хөтөлбөрийг тууштай дэмжих
  • Чөлөөт бүсүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг найман салбарт тухайлсан ажлуудыг эрчимтэй хийж, хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг хангах төсөөлөл боловсруулсан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ12 минут 51 секундын өмнөБ.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ30 минут 55 секундын өмнөГазрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа35 минут 27 секундын өмнөЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа37 минут 46 секундын өмнөМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ42 минут 59 секундын өмнөТөрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа50 минут 48 секундын өмнөХоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна54 минут 3 секундын өмнөХантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна56 минут 13 секундын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ1 цаг 1 минутын өмнөШархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна1 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа1 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв5 сар 7. 16:41Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 7. 16:35Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү5 сар 7. 16:27"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ5 сар 7. 16:25Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна5 сар 7. 16:17Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв5 сар 7. 14:00“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн маршрут5 сар 7. 13:57Иргэн, хуулийн этгээдээс 96 гомдол, мэдээллийг хүлээн авав5 сар 7. 12:44Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 7. 12:35Энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн хуваарь5 сар 7. 10:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 7. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт хуулиас давсан журмуудаа цуцалж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой гарц, шийдэл танилцуулахыг СЗХ-нд даалгав5 сар 7. 9:50“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ5 сар 7. 9:47ТБХ:Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав5 сар 7. 9:37Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ5 сар 7. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 7. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 7. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.