Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ


5-р сарын 8
10 цаг 06 минут

    Дорноговь  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон гамма хадаасаар бэхлэх хагалгааг өнгөрсөн мягмар гарагт амжилттай хийснээр орон нутагт  анх удаа нэвтрүүлээд байгаа юм. Энэ талаар мэс заслын багийн Гэмтлийн эмч Б.Гүндцамбатай ярилцлаа.

-Гамма хадаасаар түгжих хагалгааг анх удаа амжилттай хийсэн байна. Ямар гэмтэлтэй хүн байсан талаар яриагаа эхлүүлье?

-Өвчтөний хувьд 53 настай эмэгтэй байсан. Дунд чөмгөний их, бага эргүүлэг дайрсан болон дунд чөмгөний дээд 1/3 хэсгийн хугарлыг “гамма” хадаасаар тэгшлэх мэс заслыг хийлээ.

Энэ хагалгаа нь эргүүлэг дайрсан хугарлыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга. Тодруулбал, шарх бага үүсдэг, шууд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Гамма хадаасаар түгжих хагалгаа (Gamma Nail Fixation) нь ихэвчлэн гуяны дээд хэсэг, түнхний үений орчмын хугарлыг (гуяны хүзүү болон их эргүүлгийн орчмын хугарал) эмчлэхэд ашигладаг, ясны дотуур бэхлэгддэг хадаасны  нэг төрөл байдаг. Ингэснээр бид Дорноговь аймагтаа энэхүү хагалгааг нэвтрүүлж чадлаа. Цаашид орон нутагт орчин үеийн мэс заслын тусламжийг хөгжүүлэх, нутагшуулах ажлыг үе шаттайгаар өргөжүүлэх боломж бүрдэж байна.

-Энэ хагалгааг орон нутагт хийдэг болсноор ямар давуу тал үүсэж байна вэ?

-Энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэх шаардлага буурах чухал ач холбогдолтой.

-Мэс заслын багийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Дээрх мэс заслыг Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Эрдэнэбулган, гэмтлийн эмч Б.Гүндцамба, Л.Бүнчин, мэс заслын сувилагч Ч.Адъяасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Т.Гантамир, мэдээгүйжүүлгийн сувилагч О.Уранчимэг нар хийсэн.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн оноос эхлэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмчээр ажиллаж байна вэ?

-Би Дорноговь аймгийн АШУИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд буюу 2013-2015 онд Дорноговь аймгийн Иххэт сумын Эрүүлмэндийн төвийн даргаар ажилласан. 2015-2017 онд Гэмтэл согог судлалын эмнэлгийн Гэмтлийн эмч мэргэжлээр резидентээр суралцаж, 2017 оноос хойш Дорноговь аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчээр ажиллаж байна.

-Салбартаа ажиллаад багагүй хугацааг өнгөрөөсөн байна шүү дээ. Орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал нь юу байна. Үүнийг шийдэх боломж бололцоо нь хэр байдаг юм бол?

-Манай аймгийн хувьд Анагаахын шинжлэх ухааны их сургуультай учир хүний нөөцийн асуудал тулгардаггүй давуу талтай. Нэгдсэн эмнэлэгт маань чадварлаг эмч нар олон бий. Харин тоног төхөөрөмжийн асуудал тулгардаг. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй болох юм бол яг дээрх шиг хагалгаануудыг орон нутагтаа хийх бүрэн боломжтой.

Эх сурвалж: Б.БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 9 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 27 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 45 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 47 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 51 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 16 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 49 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.