Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барихаар төлөвлөж байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир "Тус замын эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал хүртэл үргэлжлэн Ар Зайсангийн гудамжтай холбогдох 0.8 км урт авто зам барина. Уг замыг 6 метрийн зорчих хэсэгтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, мөн гэрэлтүүлэгтэйгээр барина. Гүйцэтгэгчээр нийслэлийн Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна" гэв.


Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ.gif)

Сэтгэгдэл бичих