Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр Сингапурт саяхан болсон Азийн шатрын лидерүүдийн чуулганд “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа дэлхийн хошой аварга багийн ахлагч, Германы тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, ширүүхэн өрсөлдсөний эцэст хожжээ. Монгол шатарчин Г.Занданшатарт хожигдсоныхоо дараа Вадим Розенштэйн түүнийг Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө багт тоглохыг албан ёсоор урьсан аж. Экс Ерөнхий сайд ч энэхүү урилгыг хүлээн авчээ. Г.Занданшатар өнгөрсөн сард Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичийн урилгаар Казахстан улсын Алматы хотноо Сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдаа дэмжиж оролцсон. Энэ үеэр Forbes сэтгүүл “Казахстаны хамгийн баян хүн” хэмээн онцолсон, NASDAQ-Т бүртгэлтэй FREEDOM HOLDING группийн СЕО, Казахстаны Шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов Г.Занданшатарыг халз тоглолтод урьж, хамт шатар нүүсэн юм. Тэгвэл Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимирович, Казахстаны тэрбумтан Тимур Турлов, Германы тэрбумтан Вадим Розенштэйн тэргүүтэй дэлхийн шатрын лидерүүд Г.Занданшатарын урилгаар Монголд ирнэ. Тодруулбал, Улаанбаатар хотноо 2026 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 07-ны өдрүүдэд болох Азийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн шатрын лидерүүд манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих