Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2026.05.08) НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа.
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулж, холбогдох яамд, цагдаа, хүний эрх, хүүхэд хамгааллын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэлийн 9 дүүрэг, Орхон, Дархан-Уул аймгийн ЕБС-иудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.
Юун түрүүнд сургууль бүр нөхцөл байдлаа тодорхойлж, дээрэлхэлтийн тархалтыг судалж, аюулгүй сургуулийн стандартыг хангуулах, сэтгэлзүйч ажиллуулах зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх шаардлагатай гэв. Хүүхэд бүр аюулгүй, хүчирхийлэлгүй орчинд амьдарч, сурч, хөгжих, цахим болон сургуулийн орчинд дээрэлхэлт, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн кампанит ажил чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Уулзалтаар УИХ-ын Ажлын хэсэг сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Хүүхдийн сантай хамтран хүүхэд хамгааллын судалгаа, мэдээлэл солилцох, сургалт, нөлөөллийн ажил явуулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих