Үндсэн хуулийн Цэц өнөөдөр (2026.05.08) хуралдаж, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж Ерөнхийлөгчийн тухай хуульд заасныг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Цахим ертөнцөд энэхүү дүгнэлтийн талаар “У.Хүрэлсүх зургаан жил хаанчлах шийдвэрээ Цэцээр гаргууллаа” гэх шүүмжлэл ч хөвөрч эхлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг энэ талаар “Ташаа болон мушгиад байгаа мэдээлэлд ойлголтын зөрүүг гаргая. 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхой заасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өнөөг хүртэл “дөрвөн жилийн хугацаа” гэсэн хуучин заалт хэвээр явж ирсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэц энэ зөрчлийг арилгаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж “зургаан жил” гэж өөрчлөх ёстой гэж үзжээ. Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин Үндсэн хуультай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргажээ. УИХ-аас 2020 онд гаргасан тогтоолоор Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачлах үүргийг өгсөн” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй” гэв.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих