ХГБХХЕГ болон харьяа дүүргийн албан хаагчид, ахмад үеийнхэн, хүүхэд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Монголын хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үндэслэгч Д.Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээсэн юм.
Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр бичсэн. Суурийн хоёр талд “Учиртай гурван толгой”, “Од” шүлгийг дүрсэлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Энэхүү хөшөөнд үе, үеийн ахмадууд болон хүүхэд багачууд хүндэтгэл үзүүлж, жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдөр цэцэг өргөх ёслол зохион байгуулдаг.
Энэ жил их найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 насны ой тохиож байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...
Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Сэтгэгдэл бичих