Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа


5-р сарын 8
16 цаг 42 минут

     Төрийн банк нь нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпорац” (НОСК) ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгон талууд “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Төрийн банк, НОСК, Монголын ногоон барилгын хүрээлэн болон гүйцэтгэгч барилгын компанийн төлөөллүүд оролцож, төслийн үйл явц, олон улсын EDGE стандартыг нэвтрүүлсэн туршлага болон “BestGer” үнэлгээний аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон юм.

Орлогод нийцсэн, байгальд ээлтэй шийдэл

Төслийн гол онцлог нь нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд орлогод нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцыг цогцлоож байгаа явдал юм. Уг төслийг хэрэгжүүлснээр дараах бодит үр дүнгүүд гарна. Үүнд:

Нөөцийн хэмнэлт: Эрчим хүчний хэрэглээг 30 орчим хувь, усны хэрэглээг 20-иос доошгүй хувиар бууруулна.

Сэргээгдэх эрчим хүч: Нарны системээр тоноглож, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна.

Дэвшилтэт технологи: Саарал ус цэвэршүүлэх технологи, нарны илчийг ашиглан нийтийн эзэмшлийн талбайг халаах технологи тус тус нэвтрүүлсэн.

Ногоон зээлээр иргэдээ дэмжинэ

Төрийн банкны зүгээс байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авч буй иргэдэд “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдээ санал болгож байна. Энэ нь иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулахын зэрэгцээ эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж буй хэрэг юм.

Талуудын энэхүү түншлэл нь хотын утаа, хөрсний бохирдлыг бууруулах үндэсний хэмжээний зорилтод нийцэж байгаагаараа ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:4316 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа8 сар 5. 15:07Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна8 сар 5. 15:01Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно8 сар 5. 14:59Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй8 сар 5. 14:56Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ8 сар 5. 14:53Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо8 сар 5. 14:51Өнөөдөр 36 вагон 2160тн АИ-92 автобензин орж ирсэн байна8 сар 5. 12:33Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ8 сар 5. 12:13Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:00Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ8 сар 5. 10:37Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна8 сар 5. 10:31УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 5. 9:29Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 5. 9:25Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга8 сар 4. 19:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.