Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна


5-р сарын 8
16 цаг 45 минут

     Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.4 га талбайд барьж буй “Ногоон орон сууц” төслийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон. Өнөөдрийн байдлаар төслийн хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, дөрвөн блокийн барилгын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил, гадна зам талбайн тохижилтыг хийж байгаа юм. Үлдсэн хоёр блокийн барилгын ажил 58 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. “Ногоон орон сууц” төслийн онцлогийн талаар Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн Ус хангамж, агаар сэлгэлтийн инженер О.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр “Эхний ээлжид ашиглалтад орсон Ногоон орон сууц нь хүүхдийн тоглоомын талбай, 121 автомашины зогсоолтой, хороолол дотроо унадаг дугуйн замыг шийдсэн. Нэг га талбайд 350-аас доош хүн байхаар нягтшилыг төлөвлөсөн учир орон сууц 4-5 давхар байгаа. Уур амьсгалын ногоон сан болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл.

Иймд олон улсад хүчин төгөлдөр ногоон барилгын үнэлгээний EDGE системээр үнэлэгдсэн, сертификаттай. Нэг блок дунджаар 28-32 айлтай. Хоёроос дээш давхарт 37-53 ам метр талбай бүхий 2-3 өрөөний сонголттой байгаа. Харин нэг давхрын байрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настай хүмүүст зориулсан орц, гарцыг ээлтэйгээр төлөвлөсөн. Тухайлбал, тэргэнцэртэй иргэд чөлөөтэй орж гарах өргөн хаалгатай, задгай шүршүүртэй.

Олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системээр 34 хувийн эрчим хүчний хэмнэлттэй гэж үнэлэгдсэн. Дулаалга сайтай. Усны хэмнэлттэй. Угаагуурын саарал усыг цэвэршүүлээд суултуурт ашиглах системтэй. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан эко барилгын материал ашигласан. Давхрын шат бүрийн төгсгөлд товруутай мэдрэгчүүдтэй.

Зоорийн давхар энгийн орон сууцуудтай ижил зохион байгуулалттай. Гэхдээ саарал усыг цуглуулж дахин ашиглахын тулд бохирын байгууламж илүү тоогоор хийгдсэн. Угаалгын өрөө, гал тогооноос гарч байгаа бохир усыг тус тусад нь цуглуулж, цэвэршүүлдэг.

Орон сууцыг барихын өмнө гэр хорооллын иргэдээс судалгаа авахад эд хогшлоо хадгалах агуулах сав хэрэгтэй гэсэн хүсэлтийг тавьсан. Иргэдийн хүсэлтийн дагуу зоорийн давхар болгонд айлуудад зориулсан эд хогшлоо хадгалах агуулахыг хийсэн.

Мөн дөрвөн давхар хүлэмж барьсан. Хотхоны иргэд хүлэмждээ ногоо тариалах боломжтой. Гадна тохижилтод байгальд ээлтэй чулуун материалуудыг ашигласан. Дээвэр дээрээ нарны цахилгаан үүсгүүр, ханандаа нарны хавтан байрлуулах зэргээр сэргээгдэх эрчим хүчийг төрөл бүрээр нэвтрүүлж байна” гэлээ.

Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй “Ногоон орон сууц” төслийн хоёрдугаар ээлжийн дөрвөн блок барилгыг энэ оны наймдугаар сард, хоёр блокийг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 6 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 45 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 52 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 55 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 59 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 5 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 8 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 12 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 15 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 59 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.