Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү


5-р сарын 8
18 цаг 27 минут

      АН-ын ҮБХ-ны гишүүн, олны дунд “Лаивчин” гэгддэг Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2026.05.08) Ч.Номин сайдын талаар ноцтой мессэж өглөө. Тэрбээр “Байгалийн алуурчин Л.Чинбатын охин Ч.Номин гэж байна. Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй байж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд болж байсан. Ч.Номин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс “Гадаад руу 18 сая ам.доллар шилжүүлээд өг” гэж гуйж байна гэнэ. Футболкан дээр Монголын нэрийг бичүүлсний төлбөрт 18 сая ам.доллар шилжүүлэх юм гэнэ. Б.Батцэцэг сайд аа, би хилийн чинадад байр түрээсэлсэн гээд шоронд орсон. Ч.Номингийн гуйлтаар гадаад руу 18 сая ам.доллар шилжүүлбэл шоронд явах болзлоо хангана шүү. Б.Батцэцэгийг мөнгө шилжүүлээгүй гээд сайтуудаар “алалцаад” байгаа бололтой. Байгалийн алуурчны охин Ч.Номин Гадаад харилцааны сайдыг “Гадаад руу 18 сая ам.доллар шилжүүл” гэж шантаажлаад байна гэнэ. Нөгөөдөх нь “Шилжүүлэхгүй” гэсний төлөө сайтуудаар балбаад байна гэнэ” гэж шүгэл үлээв. Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, Ч.Номин сайд Б.Батцэцэг сайдыг “Гадаад руу 18 сая ам.доллар шилжүүл” хэмээн шантаажилж байгаа нь ямар учиртай юм бол...

Ч.Номин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Соёлын сайдаар анх томилогдсон нь 2022 он. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар дахин томилогдохдоо найз Ч.Номиндоо том сюрприз барьсан нь Соёлын яамыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болгон өргөжүүлж өгсөн явдал юм. Төдийгөөс өдий хүртэл өөрт нь болон “Хэро энтертайнмент”-ын Б.Баатар ахад нь үнэнч зүтгэсний хариуг Л.Оюун-Эрдэнэ ийнхүү барьсан хэрэг. Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байхдаа улс төр, энтертайнмент, медиа салбарыг хамруулсан мөсөн уул босгосны оройд ах Б.Баатар, найз Ч.Номин нартайгаа заларч байсныг улстөрчид төдийгүй ард иргэд ч сайн мэддэг болсон. Тамгатай төрийн дэргэд тэд “Тамгагүй төр”-ийг бий болгосон байсан нь үнэн. Харин Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа Ч.Номин болон “Тамгагүй төр”-ийн найруулагч Б.Баатар нартай холбоотой ноцтой баримтуудыг Б.Энхбаяр дэлгэсэн нь өнгөрсөн намрын халуун улс төр дээр гал нэмсэн явдал байв. Лаивчин Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр “Ч.Номин “Гадаад руу 18 сая ам.доллар шилжүүл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна” гэсэн нь Б.Энхбаярын ил болгосон баримтуудтай холбогдоно. Үйл явдлыг эргэн сануулъя.

Newsroom сайт өнгөрсөн намар “Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж, сайдын багцаас: 

-“Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар

-Бостон консалтинг группт менежментийн зөвлөх үйлчилгээнд 1.360 мянган евро

-CNN-д 1.7 сая ам.доллар

-Хөлбөмбөгийн "Фүлхэм" багт 1.190 мянган фунт стерлинг

-Trip.com руу 100 мянган ам.доллар

-BBC-д 500 мянган ам.доллар шилжүүлжээ” гэж мэдээлж байв. Түүний дараа буюу 2025 оны аравдугаар сарын 15-нд Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон” гэж мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар гэрээ хийж, “Херо энтертайнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийснээ нууцын зэрэглэлд авсан тухай мэдээлсэн. Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Баялгийн хулгайч нартай эвлэрэхгүй. Шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдээд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байсан. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлтийг ТЕГ гаргасан юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулсан нь найз Ч.Номиндоо барьсан бас нэгэн бэлэг байсан уу гэх асуулт дээр дурдсан сая сая ам.доллартай холбоотойгоор гарч ирнэ. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдмогцоо улсын төсөвт тодотгол хийж, төр, төсвийн хэмнэлтийг эрч далайцтай хийж байхдаа шат шатанд нүүрлэсэн хулгайг илрүүлж, олон нийтийн анхааралд оруулсны нэг нь Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар нартай холбоотой дээрх баримтууд юм. Тиймээс Г.Занданшатар “Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг ССАЖЗЯ биш, Гадаад харилцааны яам хариуцаж ажилла” гэдэг чиг үүргийг өгчээ. Чухам энд “Ч.Номин сайд Н.Учралын Засгийн газарт хамт ажиллаж байгаа Б.Батцэцэг сайдыг “18 сая ам.доллар гадаад руу шилжүүл” хэмээн шантаажилж байна” гэх мэдээллийн цаад учир тайлагдана. Энэ нь Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад CNN, “Эдэлман Сингапур”, Бостон консалтинг групп, хөлбөмбөгийн “Фүлхэм”, Atticus Partners Ltd-тэй хийсэн гэрээний төлбөртэй холбоотой аж.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам ССАЖЗ-ын сайд байхдаа Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” баг Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгсөн талаар сэтгүүлчдэд ярьсан. Харин CNN, хөлбөмбөгийн “Фүлхэм” баг, Бостон консалтинг групп, “Эдэлман Сингапур”-аас Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад хийсэн гэрээний төлбөрөө ГХЯ-аас нэхэмжилж байгаа аж. Энэ дөрвөн газраас нэхэмжилсэн төлбөрийн нийт дүн нь 18 тэрбум төгрөг юм байна. Тиймээс Ч.Номин сайд сандрахдаа Гадаад харилцааны яам руу утас цохиж, сайдад нь тулгалт хийж, “Шаардлага хангаагүй ажлын төлбөрийг шилжүүлэх төсөв манай яаманд байхгүй” гэх хариулт сонссондоо хонзогнож Б.Батцэцэг сайдын эсрэг медиа дайралтыг тасралтгүй хийж байгаа тухай улс төрийн хүрээнд ярьж байна. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсыг сурталчилсан гэх олон сая ам.долларын төлбөртэй гэрээт ажлууд шаардлага хангахгүй байна. ГХЯ-д энэ төлбөрийг төлөх төсөв байхгүй. Хэтэрхий өндөр үнэтэй гэрээнүүд хийжээ. Манай яамны дипломат ажилтнууд эх орноо дэлхийд өргөн цар хүрээнд өртөг багатай сурталчлах мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс” гэж байр сууриа илэрхийлсэн нь “15 давхар”-ын их ахайтан, АТМ гэгддэг Ч.Номингийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн бололтой. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын үед Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрийдлээр сая сая ам.доллар үр ашиггүй зарцуулсан талаар зөвхөн Б.Батцэцэг сайд шүүмжлээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сард “Рио Тинто” компаниас 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн. Энэ дардсыг Засгийн газар дараагүй. “Эрдэнэс Оюутолгой” компани албаны нууцын дардас дарсан. Орж ирсэн 20 сая ам.доллараас 18 сая ам.долларыг зарцуулсан байна. Энэхүү 18 сая ам.доллараас 1.9 сая ам.долларын тухайд, Их Британид бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй, “Эрдэнэс Оюутолгой”-ын гэрээнээс өөр ажил гүйцэтгээгүй, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номингийн гадаад айлчлал, тэдний Wikipedia-г хийж өгсөн, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн тайланд дурдсан мэдээллийг би ил болгосон. Үүнтэй холбоотой маш олон асуудал шалгагдана. Зөвхөн албан тушаалын давуу байдлаа ашигласан хэрэг ч биш шүү” гэж байв. ССАЖЗ-ын сайд асан Ч.Ундрам “Сүүлийн хоёр, гурван жилд BBC, CNN, Бостон консалтинг групп, “Эдэлман Сингапур”-тай сая ам.доллараас дээш үнийн дүнтэй гэрээнүүд хийсэн байсан. Зарим гэрээний хугацаа дууссан, зарим нь үргэлжилж байгаа. Гэрээний дагуу төлбөрөө төлж таарна. Гэвч учир дутагдалтай зүйлс бий. Тухайлбал, Бостон консалтинг группээр хийлгэсэн судалгааны тайлан шаардлага хангахгүй байна. Баахан презентаци буюу танилцуулга л байгаа. Судалгааны дүгнэлтээ хоёрдогч материалууд дээр тулгуурлаж хийсэн байна. Шаардлага хангаагүй тайлангуудыг бид хүлээж авах боломжгүй. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг дахин ярилцах ёстой” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байлаа. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “Монголд 400 сая жуулчин авчрах боломжтой” хэмээн худлаа тоо хэлж, Ч.Номин “Жуулчид татах чадвараараа дэлхийд тэргүүлдэг Вьетнам, Тайланд зэрэг 80 гаруй улстай түншилдэг Бостон консалтинг групптэй манай улс аялал жуулчлалын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийг боловсруулахад хамтран ажилласан. Энэхүү стратеги зорилтод тусгаснаар Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авдаг болно” хэмээн суртал ухуулга хийж байсны цаана сая сая ам.долларын мөнгө угаалт байсан уу гэдэг хардлага ч олон нийтэд бий. Гэвч хэнийг жуулчин гэх вэ. Нүүрс тээврийн жолоочоос эхлээд Монголоор дамжин өнгөрч байгаа гадаад нэртэй хүн болгоныг жуулчны тоонд оруулж, медиа тархи угаалт хийж байсан уу гэдэг асуулт ч гарч ирж байна. Ямартай ч Ерөнхий сайд Н.Учрал Ч.Номинг дэмжиж, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд хэмээх хамаг чухал суудлаа “бэлэглэсэн”. Тэрбээр “Авлигатай хийх миний зоригт итгэ” гэж АН-ынханд хандаж хэлсэн нь саяхан. Тэгвэл Монгол Улсыг сурталчлах нэрийдлээр сая сая ам.долларын өрөнд оруулж, Засгийн газрыг Арбитрийн шүүхэд дуудагдахад хүргэчихээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг “Гадаад руу 18 тэрбум төгрөг шилжүүл” гэж шантаажилж байгаа гэх Ч.Номин сайдад хариуцлага тооцох л хэрэгтэй болж дээ.  

С.Тулга   

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?13 минут 13 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 53 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цагийн өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 3 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 7 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 13 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 16 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 23 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 6 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 11 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 14 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 17 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 19 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 23 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 37 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 40 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 53 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.