Дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуульд лекц уншиж, өрнө, дорнын эрдэмтэдтэй ном хаялцаж явсан Г.Занданшатар Сингапурт саяхан болсон Азийн шатрын лидерүүдийн чуулган дээр "Засаглал ба шатар" илтгэл тавьсан. Энэхүү арга хэмжээний үеэр Германы тэрбумтан, дэлхийн хошой аварга багийн ахлагч Вадим Розенштэйн түүнд хамтдаа шатар нүүх санал тавьж, ширүүхэн өрсөлдсөний эцэст Монгол шатарчин Г.Занданшатар түүнийг хожжээ. Дэлхийн шатрын лидер, Германы тэрбумтан Вадим Розенштэйн үүний дараа Г.Занданшатарт Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө багт тоглохыг албан ёсоор урьсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар урилгыг хүлээн авч, дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглохоор болсон нь шатрын ертөнцөд шинэ содон мэдээлэл болон түгж байна. Магнус Карлсен 13 настайдаа домогт шатарчин Гарри Каспаровыг хожиж дуулиан тарьж байсан түүхтэй. Вадим Розенштэйний ахалдаг дэлхийн хошой аварга багт Ерөнхий сайд асан Г.Занданшатар урилгаар тоглож, дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг баг болон шатрын нүүдэл хийж дэлхийн шатрын хаадтай оюун ухаанаа сорих Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургадугаар сарын 17-21-нд Хонконгод Хатан хаан Элизабетийн цэнгэлдэх хүрээлэнд болох аж.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих