Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм


5-р сарын 9
13 цаг 58 минут

       Ерөнхий сайд асан Г.Занданшатар саяхан Сингапурт болсон Азийн шатрын лидерүүдийн чуулган дээр "Засаглал ба нөлөөлөл" сэдвээр илтгэл тавьж, Германы тэрбумтан, дэлхийн хошой багийн аварга Вадим Розенштэйнтэй шатар нүүж хожсон. Тэрбээр дэлхийн шатрын хаан, 13 настайдаа домогт шатарчин Гарри Каспаровыг хожиж байсан Магнус Карлсентай нэг багт тоглох болсон нь шатарчдын ярианы сэдэв болж байна.

Өдгөө 36 настай тэрбумтан Вадим Розенштэйн Г.Занданшатарыг багтаа урьж тоглуулах болсон тухайгаа "Эрхэм шатрын анд нөхөд өө, та бүхэндээ Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “WR Chess” багийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. "WR Chess” үүсгэн байгуулагдсан цагаас бидний алсын хараа дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгээд зогсохгүй шатрын соёл, боловсрол, эв нэгдлийн хүч чадалд чин сэтгэлээсээ итгэдэг хувь хүмүүсийг нэгтгэхэд чиглэсээр ирсэн билээ. Энэ жил манай багийг дэлхийн №1 Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болох Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байна. Бид “WR Chess”-ийн шинэ гишүүнээр Монгол Улсын Их Хурлын 7 дахь дарга, 34 дэх Ерөнхий сайд, Арена олон улсын мастер, Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг багтаа угтан авч байгаадаа онцгойлон баяртай байна. Түүний Монголын шатрын хөгжил болон оюуны боловсролыг дэмжихэд чиглэж ирсэн олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал билээ. Түүний оролцоо манай баг төдийгүй дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ итгэл төдийгүй олон улсын анхаарлыг авчирна гэдэгт би итгэлтэй байна. "WR Chess” баг чансаагаар №1-д гайхалтай бүрэлдэхүүнтэйгээр ирэх 6 дугаар сард Хонконгт болох 2026 оны дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болно. Та бүхэн минь WR Chess-ийн гэр бүлийн шинэ гишүүн Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг халуун дотноор хүлээн авна уу" гэжээ.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 24 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв8 цаг 3 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 11 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо8 цаг 13 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв8 цаг 18 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ8 цаг 23 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 27 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 30 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 33 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана6 сар 9. 13:322025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ6 сар 9. 13:28Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.