“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү


5-р сарын 10
22 цаг 20 минут

     Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар саяхан Азийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүстэй уулзаж, “Засаглал ба нөлөөлөл” сэдвээр илтгэл тавьсан. Энэ үеэр Германы тэрбумтан, дэлхийн гурван удаагийн аварга WR CHESS багийн эзэн Вадим Розенштэйн түүнийг шатар тоглохыг урьж, ширүүхэн өрсөлдсөний эцэст Монгол шатарчин Г.Занданшатарт хожигдсон тухай мэдээлэл цахим ертөнцөд трэнд болж байна. Өдгөө 36 настай Вадим Розенштэйн түүнийг Хонконгод 2026 оны зургадугаар сарын 17-21-нд болох Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд WR CHESS багтаа тоглохыг урьж, Г.Занданшатар ч урилгыг хүлээн авчээ. WR CHESS бол шатрын ертөнц дэх хамгийн хүчирхэг нэгдэл. Энэ багийн бүрэлдэхүүнд шатрын хаан Магнус Карлсен, дэлхийн дөрвөн удаагийн аварга, эмэгтэй шатарчид дунд рейтингээрээ нэгдүгээрт жагсдаг грандмастер Хоу Ифань, орчин үеийн шатрын гол тоглогчид болох Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Жан Кристоф Дуда, Александра Костенюк нар багтдаг. Шатрын амьд домгуудаас бүрдсэн WR CHESS багт Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар уригдаж, Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо. Тиймээс Г.Занданшатартай нэг багт тоглох дэлхийн №1 шатарчин Магнус Карлсений тухай сонирхолтой түүхийг хүргэж байна.

Магнус Карлсений блиц танилцуулга:

-Норвегийн шатрын их мастер

-Дэлхийн шатрын 5 удаагийн аварга

-Дэлхийн хурдан шатрын 6 удаагийн аварга

-Дэлхийн блиц шатрын 9 удаагийн аварга

-ФИДЕ-ийн чөлөөт шатрын дэлхийн аварга

-2011 оны долдугаар сарын 01-нээс ФИДЕ-ийн чансаанд нэгдүгээр байрт жагсаж байгаа

-Гарри Каспаровын дараа бичигддэг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч

-Сонгодог шатрын элит түвшинд 125 тоглолтоор хамгийн урт, ялагдалгүй цувралын дээд амжилтыг тогтоосон  

Магнус Карлсен Норвегийн Тёнсберг хотод 1990 оны арваннэгдүгээр сарын 30-нд химийн инженер Сигрун Өэн, мэдээллийн технологийн зөвлөх Хенрик Альберт Карлсен нарын хүү болон мэндэлжээ. Эгэл жирийн сэхээтэн энэ гэр бүл Финланд, Бельгид амьдарч байгаад Магнус Карлсенийг найман настай байхад буюу 1998 онд Норвегид эргэн ирсэн аж. Бяцхан хүү Магнус төрөлхийн гоц ухаантай нэгэн. Тэрбээр хоёрхон настайдаа 50 ширхэг puzzle-ийг тэр дор нь эвлүүлдэг байсан бол дөрвөн настайдаа 10-14 настай хүүхдүүдэд зориулсан лего тоглоомнуудыг угсарч тоглох дуртай байжээ. Харин таван настай Магнус Карлсен дэлхийн бүх улсын газар зүйн байршил, хүн амын тоо, Төрийн далбаа, нийслэлийг нэрлэж чаддаг байв. Аав нь хааяа шатар нүүнэ. Тиймээс таван настай хүүдээ шатар тоглохыг зааж өгсөн боловч нэг их сонирхсонгүй. Гэхдээ Магнус Карлсен их сониуч, бас их шартай жаал байжээ. Түүнд шатар тоглох сэдэл өгсөн хүн бол эгч нь. Магнус Карлсений хувьд, шатрын өрөг дээрх хамгийн анхны ширүүн өрсөлдөөн нь эгчийгээ ялахын төлөө байсан юм. Тэр цагаас эхлэн Магнус Карлсен шатартай нөхөрлөх болов. Ур чадвараа хөгжүүлэхийн тулд ихэвчлэн ганцаараа тоглоно. Тэрбээр 1999 онд Норвегийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд бага насны ангилалд оролцож, 11 онооноос зургаан оноо авсан амжилттай оролцжээ. Магнус Карлсен ийнхүү шатрын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьж, Норвегийн Элит спортын коллежид грандмастер Симэн Агдэштэйн гэдэг дасгалжуулагчтай болсон аж. Өдөрт гурваас дөрвөн цаг шатраар хичээллэнэ. Дасгал сургуулилтын хажуугаар хөлбөмбөг тоглож, комик ном уншиж, арван нас хүртлээ цанын спортоор хичээллэж байжээ. Шатартай нөхөрлөсөн Магнус Карлсений амжилтын түүх ч энэ үед эхэлж, шатрын ертөнц дэх рейтинг нь өссөөр байлаа.

Шатрын өрөг дээрх алдааг ч ялалт болгож чаддаг 13 настай норвеги хүүг “Вашингтон пост” сонин “Шатрын Моцарт” гэж онцлов. Өрсөлдөгчөө жижиг алдаа гаргахыг хүлээдэг, ялахын төлөө яардаггүй, тоглолтоо удаан хугацаанд сунгадаг, өрсөлдөгчөө хааш нь ч хөдөлгөхгүй эн тэнцүү байрлалд байлгаж сэтгэл зүйн дайралт хийдэг, хурдан бөгөөд сонгодог тоглолт, хамгаалалт, довтолгооны аль алиныг уран хийдэг Магнус Карлсений шатрын нүүдэл хүмүүст хөгжмийн зохиол мэт санагддаг учраас ийнхүү нэрлэжээ. Магнус Карлсен ер бусын зөн совинтой шатарчин. Арвангурван настайдаа шатрын их мастер болсон тэрбээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй тоглогч.

Шатар бол улс төр. Хүйтэн дайны үед тухайн үеийн ЗХУ-ын үзэл суртлын нэгэн зэвсэг нь шатар байсан гэхэд хилсдэхгүй. Энэхүү үзэл суртлын гол дүрүүд нь шатрын амьд домог болох Гарри Каспаров, Анатолий Карпов нар байв. Дэлхийн хэвлэлүүдийн дуран авай ч энэ агуу шатарчдын тоглолт руу чиглэсэн нь олонтаа. Ялагдашгүй их мастер Гарри Каспаровыг 13 настай жаалхүү шоконд оруулсан нь Магнус Карлсен юм. Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров, Магнус Карлсен нар 2004 онд Рейкьявикт халз өрсөлдөж, Гарри Каспаров 2831 оноотой, Магнус Карлсен 2484 оноотой тоглосон нь “Бакугийн араатан” гэгддэг их мастер Гарри Каспаровыг шоконд оруулсан төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал байлаа. Гарри Каспаров “Шатрын ертөцөд олон жил хаанчилсан агуу тамирчин” гэгддэг бол Магнус Карлсенийг “Асар нарийвчлалтай тоглодог” гэдэг. “Бакугийн араатан” Гарри Каспаров тэр цагаас эхлэн их мастер Магнус Карлсентай ах, дүүс шиг харилцаатай болж, зааж зөвлөх болжээ. Магнус Карлсений хувьд ч Гарри Каспаровт хүндэтгэлтэй ханддаг аж.  

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?31 минут 6 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 11 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 18 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 20 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 25 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 30 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 34 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 38 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 40 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 24 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 28 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 32 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 35 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 37 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 41 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 55 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 58 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.