БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны хүлээн авч уулзан ус бохирдуулсны төлбөр төлөхтэй холбоотой үүссэн асуудал болон газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо.“Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, түүнчлэн Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, мөн Усны газраас 2026 оны 1 дүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүргээд байсан.
Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирлоо.
Энэ талаар сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.
Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна.
Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал.
Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.
Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэнэ.
НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлын арга хэмжээнд “Рио Тинто” болон “Оюутолгой” компани нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатай гэдгийг онцоллоо.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих