Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.09/ Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл, логистик, дэд бүтэц, онцгой байдал, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
Тэрбээр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Багануур дүүргийн ус, дулаан, эрчим хүч, төмөр замын суурь дэд бүтэц бүрдсэн давуу талд нь тулгуурлан бүс хоорондын логистик, үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлэх талаар онцлов. Ингэснээр Улаанбаатар хотын ачаа тээврийн төвлөрлийг бууруулж, логистикийн урсгалыг зөв зохион байгуулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Багануур дүүргийн Стандарт, хэмжил зүйн газрын лаборатори дээр ажиллах үеэр тус байгууллага нь стандартын бус түрээсийн байранд ажиллаж байгааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдвэрлэх боломжийн талаар судална гэдгээ илэрхийллээ.
Цаашид аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд лаборатори, стандарт, хэмжил зүйн хэрэгцээ нэмэгдэж, энэ салбарын цар хүрээ өргөжихөөр харагдаж байгаа тул итгэмжлэлийн байгууллагуудыг санхүүгийн хувьд бие даасан, зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна. Ингэснээр лабораториуд орлогоо өөрсдөө бүрдүүлж, цалин, тоног төхөөрөмжүүдээ шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллах үеэр тус бүсэд ойрын жилүүдэд 12-оос дээш давхар орон сууц, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтууд нэмэгдэж байгаа учраас цаашид техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг тодотгов.
Мөн “Багануур” ХК-ийн уурхай болон Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, уурхайн техник, технологийн шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Энэ үеэр “Нүүрс-пиролизын үйлдвэр” буюу хөх нүүрсний төслийн явцтай танилцсан бөгөөд уг төсөл нь нүүрсийг гүн боловсруулж, хагас кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Месес” ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркуудыг нэг цонхны бодлогоор хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татвар болон эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Шадар сайд Н.Номтойбаяр дэд бүтэц, тээвэр логистик, экспортын тээвэрлэлтийн асуудлаар Багануур өртөөнд ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ онцолсон юм.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих