Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна


5-р сарын 11
12 цаг 27 минут

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа. Хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 74 хувьтай байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Тамгын газар, тус дүүргийн газрын алба, Замын цагдаагийн хэлтэс хамтран өдөр бүр тухайн байршилд хяналт тавьж ажиллаж байна. Том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн  47 нэгж талбараас 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн, 12 нэгж талбарыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллаж нөлөөллөөс гаргасан. Үлдсэн 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээг хийж байна. Чөлөөлсөн нэгж талбарын байршлаас эхлэн авто зогсоолын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Үргэлжлүүлэн Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун Улаанбаатар хотод хэрэгжиж буй үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 байршилд үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, 4 байршилд ус хангамжийн төсөл хэрэгжиж байна.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун “1966 оны үерээр 3000-5000 айл усанд автсан. Гэр хорооллын ихэнх хэсэг усанд автаж, нам дор бүсийн байшингууд нурж эвдэрсэн. Мөн зам гүүр, эрчим хүч, холбооны шугамууд тасарсан. Тухайн үеийн мөнгөн дүнгээр нарийвчилсан тоо байхгүй ч  “Их хэмжээний хохирол” гэж архивд тэмдэглэгдсэн байдаг. Харин 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн. 2023 оны үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нэгдсэн системийг бүрдүүлж, үерийн аюултай бүсүүдэд далан, суваг, ус зайлуулах байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Мөн шинээр 400 км-ээс дээш урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих хэрэгтэй” гэв. Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн нийт 9 төсөл, арга хэмжээ, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа талаар танилцуулав.

Тухайлбал, Нийслэл 2026-2033 онд Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барина. Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг төвийн зургаан дүүргийн 25, дагуул хотын 11, зуслангийн бүсийн зургаан байршилд барих юм. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна.  Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Би Жи Эм” ХХК 2025 оны наймдугаар сараас боловсруулж эхэлсэн. Гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн 2027-2032 онд Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ. Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга дараах үүрэг даалгаврыг өгөв.

  • Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 148 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах,
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус үйлчилгээг жигдрэх хугацаанд 7 хоног бүр Захирагчийн ажлын алба тайланг, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 31 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 39 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 цаг 41 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв6 цаг 46 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ6 цаг 51 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов6 цаг 55 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов6 цаг 58 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 1 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана8 цаг 45 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ8 цаг 49 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа8 цаг 52 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна8 цаг 55 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна8 цаг 58 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 1 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 15 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 18 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 31 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна9 цаг 40 минутын өмнөБЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллаа6 сар 8. 14:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.