21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагатайгаар Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа нь онцлог юм.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид оролцоно. Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.
Монголын шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа өндөр амжилт үзүүлж байсан түүхтэй. Тухайлбал:
- ИМ Ц.Батчулуун — шагналт 5-р байр (Чэндү, 2017)
- эИМ Т.Мөнхзул — хүрэл медаль (Синтай, 2019)
- ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул — хүрэл медаль (Алматы, 2023)
- эОУМ Б.Мөнгөнзул — мөнгөн медаль (Аль Айн, 2025)
Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын үйл явдал бус, Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо зохион байгуулах бөгөөд уг томоохон тэмцээнийг эх орондоо авчран зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна.
Монгол Улс өмнө нь олон улсын томоохон шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Үүнд:
- ФИДЕ Эмэгтэйчүүдийн Гран-При (2010)
- 16 хүртэлх насны Олимпиад (2015)
- Өсвөрийн шатарчдын Азийн АШТ (2016)
- Азийн залуучуудын АШТ (2018)
- Азийн 3.3 бүсийн АШТ (2019, 2025)
- Ахмадын Азийн АШТ (2024)
- Сурагчдын Азийн АШТ (2025) зэрэг тэмцээнүүд багтаж байна.
Азийн шилдэг шатарчдын оргил тулаан Монгол Улсад зохион байгуулагдаж, Улаанбаатар хот тивийн оюуны спортын төв болно.
Тэмцээний танилцуулгыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://drive.google.com/.../1f80wJvC8ZtKnoe2XR.../view...
Тэмцээний жагсаалтыг дараах холбоосоор орж харна уу.
Нээлттэй ангилал --> https://s3.chess-results.com/tnr1399377.aspx?lan=1&art=0...
Эмэгтэй ангилал --> https://s1.chess-results.com/tnr1399378.aspx?lan=1&SNode=S0
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
Facebook
Twitter
Youtube


Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно
Монголын циркчид Хүрэл цом авчээ
Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ
Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ
3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо
Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа
Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ.gif)

Сэтгэгдэл бичих