“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 126 гишүүд сонгогдсон бөгөөд тус хөтөлбөрийн оролцогчдод хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор загвар чуулганы хуралдаан зохион байгуулж буй юм.
Хоёр дахь удаагийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулсан бөгөөд загвар чуулганд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ удаагийн загвар чуулган “Усан хангамж, усны хэрэглээ, ба байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, чуулганаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас “Усан хангамж, усны хэрэглээ” сэдвээр, Сангийн яамны төлөөлөл “Төсвийн үйл явцад хүүхэд, залуучуудын оролцоог хангах нь” сэдвээр, “Оюу толгой” ХХК-ийн мэргэжилтнүүд “Уурхайн усны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвээр хөтөлбөрийн оролцогчдод тус тус танилцуулга хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Хөтөлбөрийн оролцогчид хэлэлцэж буй сэдвийн хүрээнд асуулт асууж, мэргэжилтнүүдээс хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэв.
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр гурван загвар чуулган зохион байгуулах бөгөөд тэдгээрээс гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжлах зорилготой.
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн оролцогчид “Оюу толгой” ХХК-ийн алт, зэсийн ил уурхайд зочилж, үйл ажиллагаатай танилцав.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих