Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүтер, мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр зорчихгүй байх,
- Скүтер, мопед зэргийг зориулалтын газарт байрлуулах,
- Скүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
Facebook
Twitter
Youtube


Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ.gif)

Сэтгэгдэл бичих