УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав


5-р сарын 11
17 цаг 16 минут

      Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.11) НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.  Уулзалтад Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, Д.Цогтбаатар нарын гишүүд байлцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсад 26 жилийн дараа зочилж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулж, анх удаа тусгай бүлэг болгон тусгаж өгсөн зэргээр хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа. Тэр дундаа 2020 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг санаачлан боловсруулж, НҮБ-ын Парисын зарчимд нийцүүлэн баталснаар Комиссын гишүүдийг хараат бусаар олон нийтээс сонгох, төсөв, үйл ажиллагааны бие  даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэв.

Тодруулбал Монгол Улс 2000 онд Хүний эрхийн Үндэсний комиссыг байгуулж, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2016 онд цаазаар авах ялыг халж, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг баталсан бөгөөд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурал хүний эрхийн гэрээ, конвенцын хэрэгжилтийг зөвхөн тайлан хэлэлцэх түвшинд бус, түүний мөрөөр Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтийн явцыг байнгын хороодын түвшинд сонсох, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр парламентын хяналтыг бодитой хэрэгжүүлж байгаа талаараа дурдаад байр сууриа дэлгэрэнгүй илэрхийллээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, Улаанбаатар хотод Хүний эрхийн сургалт судалгааны төвийг байгуулах талаар хамтран ажиллах, замын зураглал байгуулах асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсныг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурал шаардлагатай санхүүжилтийн эхлэлийг 2027 оны төсөвт тусгахад бэлэн байгаагаа нотлоод цаашдын санхүүжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн чиглэлээр томоохон судалгаанууд хийгддэг. Тиймээс  энэ асуудалд сүүлийн жилүүдэд хот хөдөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, ялангуяа хөдөө орон нутагт гэрлэх насны эрчүүд ганц биеэр амьдрах, Нийслэл хотод ганц бие эмэгтэйчүүд олшрох үзэгдэл түгээмэл болж байгааг хамруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахыг мөн санал болголоо. Энэ нь цаашлаад Монгол Улсын хүн ам зүйн бодлогын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг тодотгосон юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк УИХ-ын даргын дэвшүүлсан саналыг анхааралдаа авч, суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан ажил хэрэг болгож, ажиллахаа илэрхийлэв. Тэр тусмаа хүн ам зүйн бодлогын асуудлыг чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр, аливаа улс орны парламент нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал оролцоотой байдаг учраас улс орнуудад албан ёсны айлчлал хийхдээ тухайн улсын парламентын даргатай уулзалт хийхийг зорьдог хэмээгээд Монгол Улс 1990-ээд оноос хойш маш хурдтайгаар шилжилтийн процессыг явуулж байгааг сонирхон ажиглаж ирсэн талаараа дурдав. Үргэлжлүүлэн, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс хүний эрхийг хамгаалахтай холбоотой системийн шинэчлэлийг үр дүнтэй хийсэн гэж үнэлж байгаагаа тэмдэглээд хүн амын талыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд Азийн дундаж 21.2 хувиас давж, дэлхийн дундаж болох 26.9 хувьд дөхсөнийг сайшаав. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс олон үзүүлэлтээр үлгэр жишээ, сайн туршлага харуулж байгааг онцолж байлаа. Үүнээс гадна дэлхий даяараа хүний эрхийн асуудалд залуу үеийг татан оролцуулах асуудал анхаарлын төвд байгааг тэмдэглээд энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мөн илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Хүний эрх, хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын гүйцэтгэх үүрэг нэн өндөр бөгөөд Монгол Улс Таны болон танай албаны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.  Мөн Монгол Улсын ардчилсан парламентын гол зарчим бол гаргаж буй бүх шийдвэртээ хүний эрхийг хангах учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасан хүний эрхийг хангах асуудлыг тууштай хэрэгжүүлж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?30 минут 2 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 9 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 17 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 19 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 24 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 29 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 33 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 37 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 39 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 23 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 27 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 31 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 34 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 36 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 40 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 53 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 57 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.