Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна


5-р сарын 12
8 цаг 57 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.

Цаашид нийт бие бүрэлдэхүүн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсанцэрэнгийн Доржид Гавьяат нисгэгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэрэнжавын Ганбатад Гавьяат эдийн засагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн авто тээврийн салааны тээврийн тасгийн жолооч, ахлагч Дармаагийн Батдоржид Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна.

Ингэснээр өөрийгөө батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллага, иргэд гээд бүх талын оролцоотой, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдэх юм.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулсан. Мөн холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, аливаа аюул, заналтай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлэх боломж бүрдүүлжээ.

Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон дэлхий, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоо тууштай хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.

Манай улс өнгөрсөн 24 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагчаа оролцуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгосон.

Энэ хүрээнд алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ.

Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгосны дагуу тэдний  мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн,  бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэх юм.

Төр, засгаас батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийж буй шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна.

Тухайлбал 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид “Хүүхэдтэй гэр бүлд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог урамшуулал”-д хамрагдана. Мөн оноос эхлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан цэргийн алба хаагч мөнгөн урамшуулал авч байх юм.

Дэмжлэг нэн шаардлагатай бол орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг олгоно.

Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах бол 150 гаруй хүн дараалал харгалзахгүй ипотекийн зээлд хамрагдахаар байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд нь хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна44 минут 59 секундын өмнө63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна48 минут 37 секундын өмнөТөрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ1 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна1 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан1 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.