Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна


5-р сарын 12
9 цаг 23 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг /2026.05.11/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд бүх салбарт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд нээлттэй ярилцлаа.

Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд хүргэх үндсэн арга зам нь Үндсэн хуульд заагдсан хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, төрийн хүнд суртал, шаардлагагүй дүрэм журмын хязгаарлалт, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх шаардлага бий. Иймээс УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгаа эрх чөлөөг дэмжиж, өсөлт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын дор 4 чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж буй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлэв.

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн асуудлаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголт, мэдрэмжийг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд дорвитой ахиц гаргахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, аливаа улс бодлого шийдвэр гаргахдаа нийгмийн эмзэг бүлгийг орхигдуулахгүй байх нь чухал. Хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсруулахдаа хүний эрх, нийгмийн хөгжлийн шаардлага, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг харгалзаж байхад анхаарах нь чухал гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга амжилттай хэрэгжвэл хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг илэрхийллээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого шийдвэрт хүний эрхийн зөрчил байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг болохоор төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Мөн Хүний эрхийн сургалт судалгааны Ази, Номхон далайн бүсийн төв байгуулах тухай Харилцан эрмэлзлийн тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байна гэсэн юм.

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын алба ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх баг илгээхээр болсон байна.

Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байжээ.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна1 цаг 7 минутын өмнө63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна1 цаг 11 минутын өмнөТөрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ1 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан1 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.