Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг Ташкент хотод амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг Ташкент хотод амжилттай зохион байгууллаа.
Уг бэлтгэлийн эхний үе өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-30-нд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан юм. Улмаар Спортын төв ордны “А” танхимд 2025 оны долоодугаар сарын 1-6-нд Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын “Олимпын гараа” тэмцээн болсон бөгөөд тус тэмцээний үеэр Монгол, Узбекистаны өсвөрийн тамирчдын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Тэгвэл 2026 онд дээрх айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайханы удирдлага дор Монгол Улсын өсвөрийн 14 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт Узбекистаны Ташкент хотод дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн олимп, дэлхийн хошой аварга, Азийн гурван удаагийн аварга Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд 10 хоног хамтарсан бэлтгэл сургуулилалт хийлээ.
Хамтарсан бэлтгэл эхнээсээ үр дүнгээ өгч тус улсад болж буй боксын өсвөрийн ААШТ-ээс манай зургаан тамирчин хүрэл медалийн болзол хангаад байна. Тодруулбал, хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 50 кг-д Ө.Сүлд, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нарын тамирчид мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Өсвөрийн боксчдын ААШТ энэ сарын 15-нд өндөрлөж, аваргуудаа тодруулна.
Facebook
Twitter
Youtube






Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих