“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм. Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж буй.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэлийг 65 хувьд хүргэхээр төлөвлөлөө. “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.








Facebook
Twitter
Youtube


63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина.gif)

Сэтгэгдэл бичих