УИХ-ын дарга С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч, хүүхдийн эрхийн зөрчил хэрээс хэтэрч буйд ХЭҮК бодит дүгнэлт хийж, шийдэл танилцуулах шаардлагатай


5-р сарын 12
10 цаг 54 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.11) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж  байна. Тухайлбал хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр 2025 онд 49 хууль тогтоомжид 217 санал, 2024 онд 31 хууль тогтоомжид 160 санал гаргаж ажилласан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцууллаа. 

Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын гаргасан тайлан илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байгааг онцолж байв. Тодруулбал, “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын удаа дараагийн тогтоолын хэрэгжилт 40-71,4 хувьтай байгаа гэлээ.  Ийнхүү тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэхдээ, тогтоол батлагдсаны дараа хэрэгжилтийг хангаж, тайлагнах хугацаа хэт богино, тогтоолд дурдсан асуудал шууд хэрэгжих боломжгүй, тодорхой цаг хугацаа,төсөв хөрөнгө шаарддаг, тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар болон Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг хүлээдэг боловч биелүүлдэггүй гэж үзжээ. Тиймээс тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлаас Хууль зүйн байнгын хороонд даалгасан, хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэвшүүлж байлаа.

Цаашид Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, сорилт шийдвэрлэх асуудлын тухайд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нэн чухал хуулиудыг батлан гаргах, Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгаа гэв.

Тайлан мэдээлэлтэй танилцсаны дараа уулзалтад оролцсон гишүүдийн төлөөлөл болон Улсын Их Хурлын дарга санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссыг жилдээ нэг удаа 21 аймаг, 360 суманд хүрч, хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийж ажиллах нь зөв гэдэг саналыг хэлж байлаа. Шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэв.

Түүнчлэн хуулийн дагуу  Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх  25 дахь  илтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ сарын сүүлийн долоо хоногт танилцуулах товтой байгаа аж. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор нэгдсэн тайланг сонсохоос гадна, хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тайланг онцгойлон авч үзэж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор сонсох чиглэлийг  Улсын Их Хурлын дарга  өглөө.  Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комисс цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, худал мэдээлэл түгээх зэрэг асуудалд онцгойлон анхаарал хандуулж, үр дүнг чухалчилж, шийдэл танилцуулж, ажиллах шаардлагатай хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч, хүүхдийн эрхийн зөрчил хэрээс хэтэрч буйд ХЭҮК бодит дүгнэлт хийж, шийдэл танилцуулах шаардлагатай57 минут 17 секундын өмнөФото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна1 цаг 1 минутын өмнөӨсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна1 цаг 10 минутын өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 19 минутын өмнөЗасгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна2 цаг 30 минутын өмнө63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна2 цаг 33 минутын өмнөТөрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ2 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна2 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан3 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.