ТЕХРАН, 2026 оны тавдугаар сарын 12 /Kazinform/. Ираны хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-д оролцоно гэдгийг тус улсын Хөл бөмбөгийн холбоо мэдэгджээ. Гэхдээ бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилж байгаатай холбогдуулан тэмцээнийг хамтран зохион байгуулагч АНУ, Канад, Мексик улсуудаас аюулгүй байдлын баталгаа шаардсан байна.
“Бид 2026 оны ДАШТ-д оролцоно. Гэхдээ зохион байгуулагч орнууд бидний тавьж буй асуудалд анхаарал хандуулах ёстой" гэж тус холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдаад, бид өөрсдийн итгэл үнэмшил, соёл, зарчмаасаа ухрахгүйгээр ДАШТ-д оролцоно” хэмээн онцолжээ.
Өнгөрсөн сард болсон ФИФА-гийн Конгрессын өмнө Канадын тал Ираны Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Тажийг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсаны дараа энэ асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. Оттава 2024 онд Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусыг террорист байгууллагын жагсаалтад оруулсантай холбогдуулан түүнийг уг байгууллагатай холбоотой хэмээн үзэж, ийнхүү виз олгохоос татгалзсан байна.
2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болох тэмцээнд оролцохын тулд Ираны тал 10 нөхцөл тавьсан гэж Мехди Таж Ираны төв телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Ираны албаны хүмүүсийн мэдээлснээр, эдгээр шаардлагад визийн баталгаа гаргах, Ираны төрийн дуулал болон төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах, тэмцээний үеэр тоглогчид болон ажилтнуудтай зүй ёсоор харьцах зэрэг нөхцөлүүд багтсан байна.
Мөн нисэх онгоцны буудал, зочид буудал болон Ираны багийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх замуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг хүсжээ.
Facebook
Twitter
Youtube


Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид

Сэтгэгдэл бичих