Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо


5-р сарын 12
12 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоолын төслүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах 19 Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр 19 Ажлын хэсгийн ажлын явцтай Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.11) танилцлаа. Тэрбээр эдгээр Ажлын хэсгийн ажилд үнэлэлт дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд нэгтгэж, татан буулгах зэргээр арга барилдаа өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцлов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд цаашид Улсын Их Хурлын гишүүдээс бүрдэх Ажлын хэсгийн талаар ямар бодлого баримтлах талаар байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх гэсэн гурван үндсэн бүрэн эрхтэйгээс гадна хууль санаачлагчдаас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, улмаар хуулийн төслийг батлуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл хууль, тогтоолын төсөл санаачлах  эрх бүхий субьектүүд нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, эцэслэн батлуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг хариуцан ажилладаг. Онцгой, шаардлагатай тохиолдолд хууль, тогтоолын төсөл боловсруулах, Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хууль, тогтоолын төсөл боловсруулах зэргээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа өрнөдөг байсан. Харин Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар шинэ Улсын Их Хурал бүрдэх үед өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг бүгдийг нь буцааж, өргөн барьсных нь дараа хэлэлцдэг хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал анхдугаар чуулган эхэлж байх үед, тухайн үед хэлэлцэх хуулиуд хараахан өргөн баригдаагүй байх үед тухайн үеийн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 57 Ажлын хэсэг байгуулж, тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах ажил эхэлсэн бол дараагийн УИХ-ын дарга Н.Учралын үед нэгтгэн цөөлж, 19 Ажлын хэсэг болгосон. Харин одоо эдгээр Ажлын хэсгийн ажлын явцад дүгнэлт хийж, тодорхой шийдвэр гаргах цаг болсон хэмээлээ. Урьдчилсан байдлаар Ажлын хэсгүүдийн ажлын явц хангалтгүй гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд Ажлын хэсгийн ахлагч нартай мэдээлэл солилцох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Дээр дурдсан 19 ажлын хэсгээс  байгаль орчин болон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгүүд хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа аж. Тодруулбал анх тавьсан зорилтынхоо 80 хувийг хэрэгжүүлсэн гэдэг дүгнэлттэй байна. 50 хувийн гүйцэтгэлтэй 5 Ажлын хэсэг, ирц бүрэлдэж хуралдаагүйн улмаас удаашралтай гэсэн ангилалд орсон 10-30 хувийн гүйцэтгэлтэй 12 Ажлын хэсэг байгаа гэж үнэлэгдсэн байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсож, үлдсэн хугацаанд ажлаа шуурхайлж, тав, зургаадугаар сардаа багтаж, санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна1 цаг 7 минутын өмнөАжлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо1 цаг 14 минутын өмнөИраны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ1 цаг 17 минутын өмнөЗөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ1 цаг 20 минутын өмнөУБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/1 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч, хүүхдийн эрхийн зөрчил хэрээс хэтэрч буйд ХЭҮК бодит дүгнэлт хийж, шийдэл танилцуулах шаардлагатай3 цаг 14 минутын өмнөФото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна3 цаг 17 минутын өмнөӨсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна3 цаг 27 минутын өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ3 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 36 минутын өмнөЗасгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна4 цаг 46 минутын өмнө63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна4 цаг 50 минутын өмнөТөрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ5 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна5 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.