Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.12) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг хиймэл оюун ухаан, эрчим хүч, өндөр технологи зэрэг чиглэлээр Франц Улсад сургах талаар санал солилцов.
УИХ-ын дарга Франц Улс нь сансар судлал, иргэний нисэх, цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орны хувьд монгол залуусыг онгоц, хиймэл дагуулын инженер, хиймэл оюун ухаан, эрчим хүчний чиглэлээр бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр тал Монгол-Францын хамтын ажиллагаа, “Орано Майнинг” компанитай хэрэгжүүлж буй стратегийн төслийн хэрэгжилт, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Франц Улс “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг УИХ-ын дарга онцлон талархал илэрхийллээ.
Уулзалтад Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, тус бүлгийн гишүүн Ж.Баясгалан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна.gif)

Сэтгэгдэл бичих