Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ


5-р сарын 13
10 цаг 03 минут

     Хотын дарга Х.Нямбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа. Уулзалтаар нийслэлээс гэр хороололд төрөлжсөн сургууль байгуулах асуудалд дэмжлэг хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Би СХД-ийн ИТХ-д сонгогдож байсан. Мөн энэ дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2024 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд тус дүүрэгт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачилж хийсэн. Тухайлбал, “Нарны хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн цэцэрлэгийг шинээр барьж байлаа. СХД-ийн хүүхдүүдийн хоцрогдлыг бууруулах зорилгоор төрөлжсөн сургуулиудыг байгуулсан. Тухайлбал, Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулсан. Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Бид мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн  гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг Боловсролын яамнаас хүсэж байна. 2026 есдүгээр сарын 1 гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн СХД-ийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал, Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын Эксим банкны санхүүжилттэй 2008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно. Мөн ТХХТ-ээр 2000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр СХД-т хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хотын даргад их талархаж байна. Эцэг эх нь хэн байхаас, өрхийн орлого ямар байхаас үл хамаараад хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Чадалтай айлын хүүхэд нь Кембрижийн сургалттай сургуульд сурдаг бус сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Үүний тулд бид сум дундын ахлах сургууль, аймаг, бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьж байгаатай адилаар Улаанбаатар хотын дүүргүүд, гэр хорооллын бүсэд төрөлжсөн ахлах сургуулийг барьснаар хүүхэд бүрд тэгш боломж олгох юм. Үүн дээр хамгийн түрүүнд манлайлж байгаа дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Цаашид хотын гэр хороолол, сургууль цэцэрлэггүй байгаа хорооллуудад хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд хоттой хамтарч ажиллана. Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?1 цаг 1 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 40 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 47 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 50 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 54 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 59 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов8 цаг 3 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 7 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 10 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 53 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 58 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа6 сар 9. 13:25“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 9. 13:22Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.