“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хурлаас Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Б.Чагнаадорж 2024 оны 7-р сараас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2025 онд 1сая 693 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч 2 сая 58 мянган тонныг үйлдвэрлэсэн. Экспортонд 2025 онд 1,9 сая тонныг гаргах төлөвлөлгөөгөө 2,4 сая тоннд хүргэж давуулан биелүүлсэн. 551,6 тэрбумын орлогын төлөвлөгөө нь 593,1 тэрбумд хүрч, 40 гаруй тэрбумаар давж биелсэн байна. Өнгөрсөн онд татварт 82,1 тэрбумыг төлөхөөр төлөвлөсөн ч 246,6 тэрбумыг төвлөрүүлжээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид татварт төлсөн нийт 407,8 тэрбум төгрөгийн 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлсэн үзүүлэлт юм.
Б.Чагнаадоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар 2024 оны 7-р сард томилогдож байхад 1634 ажилтны дундаж цалин 3,2 сая төгрөг байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн юм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт амжилт гаргасан шигээ улс орны эдийн засаг, экспорт, төсвийн орлогод онцгой жин дардаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлыг сайжуулах үүрэг Б.Чагнаадоржид оногдож байна.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна.gif)

Сэтгэгдэл бичих