Ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө


5-р сарын 14
8 цаг 51 минут

    Монгол Улсад 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17”-ийн бэлтгэл, бодлогын түвшний уулзалтууд салбар бүрт зохион байгуулагдаж буй энэ цагт Эдийн засгийн хөгжлийн яаманд өнөөдөр /2026.05.13/ Монгол Улс, БНХАУ-ын экологийн эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр эрдэмтэн судлаачид олон улсын маш чухал хуралдааныг аялал жуулчлалын шинжтэй форум болгох бус Монгол Улсын бодит “ногоон стратеги”-ийг дэлхийд танилцуулах боломж гэж харах хэрэгтэйг сануулжээ. Товчхондоо, ногоон эдийн засаг бол Монгол Улсын дараагийн боломж хэмээв. 

Тэгвэл эрдэмтэн судлаачдын энэхүү саналыг ажил хэрэг болгох буюу дижитал эдийн засгийн суурийг тавих, эрдэмтдийн хүсэж буй “ногоон стратеги”-аа дэлхийд танилцуулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах шийдвэр бол өглөө нь бодож олоод өдөр нь алх цохиж буй шийдвэр огт биш. 

Товчхондоо, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын “Мэдээллийн дата төв” байгуулна” гэх амлалт, Таван жилийн үндсэн чиглэлийн “Олон улсын дата төвийн чөлөөт бүс болгох” заалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн Хархорум, Ховд, Мөрөн, Чойбалсан хотуудад бүсийн дата төв байгуулах, Үндэсний дата төвийн нөөц төвийг Багануур дүүрэгт байгуулах гэсэн урт болон богино хугацааны амлалтуудыг ажил хэрэг болгож буй залгамж халаатай шийдвэр билээ. 

Цааснаас чөлөөлөгдөх мөрөөдөл 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин ирэх долоо хоногт хөрөнгө оруулалтын хийгээд санхүүгийн боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Ч.Номин сайд хэлэхдээ “Дэлхий дахинаа дата өгөгдлийг ашиглах хурд жилд 18.2 хувийн өсөлттэй байгаа. Өгөгдлийг хиймэл оюун ухаанд зориулж ашиглах нь ихэсч байгаа учраас эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 2 дахин ихэснэ. Энэ нь Монгол Улсад боломж бий болгоно. Улс орон болгонд эрчим хүчинд дата төвийг холбох холболтын ажил 3-10 жилийн хугацаатай хойшилж, хүлээгдэж байгаа учраас ногоон эрчим хүчийг санал болгож буй улс орнуудтай хамтарч ажиллах нөхцөл үүссэн. Газарзүйн байршил, цаг агаарын давуу талаа ашиглаад хямд, найдвартай ногоон эрчим хүчийг санал болгож чадвал өгөгдөлд суурилсан дижитал эдийн засагт тоглогч болох боломжтой.

Олон улсын судалгаанд үндэслэн энэ салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татна” гэлээ. Бид энэ салбарт тоглогч байх боломж нь цаг агаар, газарзүйн байршил, олон улсад үүссэн орон зайгаар бий болсон ч эрхзүйн орчин сул, эрчим хүчний эх үүсвэрийн хүрэлцээгүй байдал, дотоодын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа нь хөгжлөөс хойш татаж иржээ.

Өмнөх Засгийн газрын үед буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү ажиллаж байхдаа ч хиймэл оюунд зориулсан “Tier IV” ангиллын ногоон дата төв байгуулах төслийг эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан ч эрхзүйн орчноос үүдэн гацаанд ороод байсан нь Н.Учралын Засгийн газрын үед ийнхүү албан ёсны шийдвэр болж, тухайлсан хуультайгаа хамт гараанаас гарахад бэлэн болж байна. “Ногоон дата төв” байгуулах шийдвэрийг гаргахдаа олон жилийн судалгаанд үндэслэсэн бөгөөд хөрөнгө оруулалт татахын тулд гурван шаардлага баримтална. Тодруулбал, 

-Хямд ногоон эрчим хүчний найдвартай хангамж 

-Сүлжээний найдвартай байдал буюу өгөгдлийг дамжуулахдаа аль нэг улсын нөлөөлөлгүйгээр дамжуулах 

-Байгаа өгөгдлийн тусгаар буюу халдашгүй байдлыг хангах явдал. 

Үүний дараа хөрөнгө оруулагчдад зориулсан эрхзүйн орчныг бий болгосноор эдийн засгийн чөлөөт бүсээ тодорхой болгож, шинэ буюу дижитал эдийн засгийн суурийг тавьж, эдийн засгийг солонгоруулах бидний олон жилийн мөрөөдөл цааснаас чөлөөлөгдөх нь ээ. 

Дотоодын аж ахуйн нэгжээ 900 тэрбумаар дэмжинэ 

Дата төвийг барихад олон улсын хөрөнгө оруулагчдыг татахаас гадна энэ чиглэлээр өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа дотоодын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих вэ гэдэг нь дараагийн асуулт болно. Гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж буй дотоодын аж ахуйн нэгжүүд хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдлаас үүдэн төслөө гацаанд оруулчихаад гайхшаа барж суугаа. Тэгвэл дотоодын хөрөнгө оруулагч нарт хөнгөлөлттэй зээл олгох, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээс гадна хэрэглэгчийг тодорхой болгож өгөх нь ээ. Хэн хэрэглэгч юм, ямар хууль эрхзүйн орчин хэрэгтэй байгаа, олон улсын дата төв байгуулахад эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох асуудлыг эцэслэж шийднэ гэв. Хөгжлийн банк, арилжааны банк, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бодлого баримтлах бөгөөд ногоон зээлийн санхүүжилтийн 900 тэрбумыг дата төв барих дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихэд зарцуулна гэсэн сайн мэдээг салбарын сайд дуулгалаа. 

Тэдний барьж байгуулсан дата төвийн хэрэглэгч нь харин төр байна. Иргэний эмзэг мэдээллээс бусад бүх мэдээллийг хувийн хэвшлийн дата төвүүдэд байршуулах байдлаар төр эхний хэрэглэгч болно гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар төрийн бүх мэдээлэл “ХУР” системд хуримтлагдсанаар ачаалал үүсгэж хүндрэл учруулдаг учраас эдгээр мэдээллийг тархмал дэд бүтцэд байршуулах замаар гацаанаас чөлөөлнө. Ингэснээр салбар бүхэн мэдээлэл солилцооны дэд “ХУР”-тай болох давуу тал үүсэх юм. Анхан шатны эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, үзлэг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүчингүй байдаг, давхардаж шинжилгээ авдаг асуудлыг салбар бүрт “ХУР” системийг хөгжүүлснээр шийдэж, эмнэлгүүд хоорондоо мэдээллээ солилцох боломж бүрдэх нь ээ. Иргэн нэг удаа төрд өгсөн мэдээллээ дахиж өгөх шаардлагагүй буюу Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлого буюу “Once-Only” зарчимтай нийцэж буйгаараа онцлогтой. Хамгийн чухал нь Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг нийтлэлийн эхэнд онцолсончлон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17”-д танилцуулахаар шийдвэрлэсэн нь эрдэмтэн судлаач, салбарын хөгжилд санаагаа чилээдэг хэн бүхний хүсэн хүлээж байсан ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа3 минут 24 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ8 минут 53 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа13 минут 22 секундын өмнөТөрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо15 минут 43 секундын өмнөУИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв49 минут 27 секундын өмнөНогоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө57 минут 24 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 6 минутын өмнөЭлчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав5 сар 13. 16:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 13. 15:30Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна5 сар 13. 15:25Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна5 сар 13. 15:21"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна5 сар 13. 15:16“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 13. 15:14Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна5 сар 13. 15:11Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.