Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.13) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын ”гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов.Тэрбээр 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад анх удаа хийсэн төрийн айлчлал түүхэн чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв. Мөн энэ оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд парламент болон парламент дахь найрамдлын бүлгүүд жинтэй үүрэг гүйцэтгэж ирсний нотолгоо хэмээн тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсын экспортын тоо хэмжээ, төрөл зүйлийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал хамтарч, хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мөн талууд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шуурхайлах нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж байгаагаа нотлов.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогттой өмнө нь Зам, тээврийн сайд байх үед нь” Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын төслийг эхлүүлэх үед хамтран ажиллаж байсан бол энэ удаад төслийн дараагийн үе шатанд дахин хамтран ажиллах гэж байгаадаа таатай буйгаа илэрхийлэв. Тэрбээр цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн харилцаагаар гүнзгийрүүлж, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн тэмдэглэлт ой тохиож буй 2027 онд хоёр улсын найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал нөхөрлөл улам батжин гүнзгийрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Галбадрах, тус найрамдлын бүлгийн гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.gif)

Сэтгэгдэл бичих