УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 14
8 цаг 59 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.05.13/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ес дэх удаагийн парламент бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, баталсан хууль тогтоомж, хуралдсан байдалдаа дүгнэлт хийн, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, эргэх холбоотой, ил тод, хүртээмжтэй парламент байхыг зорьж, Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн “хариуцлага-итгэлийн” хамтын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсруулсан гэж байлаа. Хуулийн төсөлд:

-Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчлох;

-гишүүний ирц, саналаа биечлэн өгөх хөшүүрэг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх;

-Улсын Их Хурлын эргэх холбоо, хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, сонгогчдод мэдээллийг тогтмол хүргэх тогтолцоо бүрдүүлэх;

-Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцож буй байдлыг үндэслэн гишүүнийг Байнгын, дэд хорооны даргаар ажиллуулан итгэл үзүүлэн дэмжих хууль зүйн механизм бүрдүүлэх;

-Хэлэлцэж буй асуудлаар улс төрийн зөвшилцлийг хангах, парламентыг үл хүндэтгэх үйлдэлд хариуцлага тооцох бодит механизмыг иж бүрэн болгох;

-Хууль тогтоомжийн нийцлийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах 6 хүрээний асуудлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нийт 263 заалтыг хөндсөн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож мэргэжлийн Байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон цөөлөх, Улсын Их Хурлын гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоо бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын Их Хурлын бүтээмж нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Гишүүний энэхүү оролцоо нь түүнд хариуцлага оногдуулах, нөгөөтээгүүр Байнгын, дэд хорооны даргаар сонгогдон ажиллах шалгуур болох шударга тогтолцоог бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулж буй Байнгын хорооны хуралдааны явцад гишүүн төслийг мэтгэлцээний горимд шилжүүлэх санал гаргаснаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг мэтгэлцээний журмаар хэлэлцэх нь ойлголцол, зөвшилцөлийг хангаж, төслийн чанарт эерэгээр нөлөөлөх  төдийгүй  Улсын Их Хурлын дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнийг хүлээлгэх нөхцөлийг ажлын бодит үзүүлэлттэй уяснаар хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын үйл ажиллагаа төлөвлөлттэй, хэлэлцүүлгийн дэг оновчтой, чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүд, бусад албан тушаалтнуудын үүрэг тодорхой, хариуцлагатай байх чиглэлээр чуулганы хуралдааны дэгийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Иймд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд нэгдүгээрт чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг сайжруулах, дэгийн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд, хоёрдугаарт гишүүн болон чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх бусад албан тушаалтны сахилга хариуцлагыг сайжруулах замаар бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг тусгасан.

Тухайлбал, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхой хугацааны дотор хэлэлцэх асуудлын тов, дараалалд тусгах, хуралдааны явцад асуулт, хариултыг үр дүнтэй зохион байгуулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхэд мэтгэлцээн зохион байгуулах, төслийг яаралтай хэлэлцүүлэх үндэслэл, шаардлагын талаар хууль санаачлагчийн танилцуулгыг сонссоны дараа шийдвэрлэх, хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах хүрээг тогтоох, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг үр нөлөөг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцох, санал хураалттай холбоотойгоор гишүүдийн хариуцлагыг сайжруулах хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнөх өдөр бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасаж, санал хураалтад гишүүн биечлэн оролцож санал өгөхөөр тусгалаа. Санал хураалттай холбогдох хариуцлагыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гишүүн нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо гишүүний ажлын албаны цалингаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн зөвхөн санал хураалт төдийгүй ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, эсхүл харъяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол дээрх хариуцлагыг мөн хүлээлгэх зохицуулалтыг тусгалаа.

Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, чуулганы хуралдаанд оролцохтой холбоотой гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  

Уг хуулийн төсөлд  Монгол Улсын Их Хурал дараах  зургаан төрлийн арга хэрэгслийн дагуу асуулт, асуулга, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол, хянан шалгах түр хороо хууль хэрэгжүүлж буй Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийг өргөн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглавар батлах хуулийн зохицуулалтыг сайжруулсан. Байнгын, дэд хороо хянан шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаараа тухайн ажлын хэсэг юуг, хэзээ, хэрхэн хянан шалгахыг тодорхой заахаар тусгасан нь бусад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, парламентын хяналт үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн үр дүнд хүрнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Түүнчлэн хууль, тогтоолын хэрэгжилтийг хянах Улсын Их Хурлын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг илүү чанартай, үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна5 минут 24 секундын өмнөХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу8 минут 51 секундын өмнөНэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна12 минут 38 секундын өмнөОрон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа14 минут 53 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа18 минут 12 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ23 минут 41 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа28 минут 10 секундын өмнөТөрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо30 минут 31 секундын өмнөУИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 5 минутын өмнөНогоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө1 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 21 минутын өмнөЭлчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав5 сар 13. 16:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 13. 15:30Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна5 сар 13. 15:25Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна5 сар 13. 15:21"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна5 сар 13. 15:16“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 13. 15:14Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна5 сар 13. 15:11Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.