Төрийн байгууллага дахь Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт төслийн Удирдах зөвлөлийн хурал болж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан, НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Адилбиш, нийслэлийн Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл болон холбогдох албаныхан оролцов.

Уулзалтаар байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах цогц арга зүйг системтэйгээр нэгтгэх, төрийн байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй, үр дүнд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Түүнчлэн төрийн байгууллагын жендэрийн тэгш байдлын үнэлгээ, гэрчилгээжилтийн тогтолцоог боловсронгуй болгох нь байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого болон үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Талууд цаашид төрийн байгууллагуудад жендэрийн мэдрэмжтэй засаглал, хүртээмжтэй ажлын орчныг төлөвшүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ. НҮБХХ-өөс боловсруулсан Жендэр сийл санаачилгыг НЗДТГ-т хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байв. Энэ нь Монгол Улсын орон нутгийн засаг захиргааны түвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхны тохиолдол юм.


Facebook
Twitter
Youtube


Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
УБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна.gif)

Сэтгэгдэл бичих