Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа


5-р сарын 14
9 цаг 45 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Их сургуулиуд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн алба хаагч бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бэхжүүлэх, Сургалтын болон Судалгааны их сургууль болоход нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ. Мөн эрдэмтэн багш, ажилтнууд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбар дахь шинэчлэл болон илүү шударга, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, айдасгүй, аюулгүй тогтолцоо бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан талархал илэрхийллээ.

ХЗДХЯ салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүхий сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн давхардал, хийдлийг арилгах, шинэ эрсдэл, сорилтыг урьдчилан харж бодлогоо тодорхойлох зэрэг шинэчлэлийг үе шаттай хийж эхэлжээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, алба хаагчдаа чадавхжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд чадварлаг офицер, ахлагч бэлтгэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, чанартай сургалт, эрдэм шинжилгээ явуулах, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг шинэ шатанд гаргахыг зорьжээ.

Салбарын яам өнгөрсөн нэг жилд ҮБХИС-д 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэн, бүтэц, орон тоог боловсронгуй болгожээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу сургуулийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮБХИС-д дэлхийн жишигт нийцсэн “Олон улс судлалын төв” байгуулах гэж байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Энэ төв улс орны аюулгүй байдал, цэрэг-улс төрийн харилцаа, бодлогын шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох, Монгол Улсын гадаад дахь байр суурийг улам бататган бэхжүүлэх зорилготой юм.

ҮБХИС цаашид олон улсын жишигт нийцсэн цэргийн боловсрол, сургалт, судалгаа-инновацын тогтолцоотой, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар бүхий офицер, ахлагч бэлтгэж, “Сургалтын их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.

Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн хувь нэмрээ оруулж байна. Цаашид үндэсний аюулгүй байдал, иргэдийн ээлтэй орчин, шударга ёс, эрх зүйн шинэчлэлийн төлөөх төрийн тэргүүний бодлого, зорилтыг тууштай дэмжихээ илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын судалгааны арга зүйч багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнд Гавьяат хуульч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах судлалын тэнхимийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Лхүндэвийн Батцэнгэлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна41 минут 27 секундын өмнөХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу44 минут 54 секундын өмнөНэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна48 минут 41 секундын өмнөОрон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа50 минут 56 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа54 минут 15 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ59 минут 44 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа1 цаг 5 минутын өмнөТөрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо1 цаг 7 минутын өмнөУИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 41 минутын өмнөНогоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө1 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 57 минутын өмнөЭлчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав5 сар 13. 16:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 13. 15:30Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна5 сар 13. 15:25Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна5 сар 13. 15:21"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна5 сар 13. 15:16“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 13. 15:14Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна5 сар 13. 15:11Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.