ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу


5-р сарын 14
9 цаг 55 минут

     Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна. Дэмжигч талын хувьд “ажилтай, татвар төлдөг дундаж давхаргаа хамгаалах цаг болсон” гэж үзэж байгаа бол “жасын нярав” болсон Сангийн яамныхан “улсын төсвийн орлогыг огцом бууруулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өөрсдийн санаачилсан хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин өдөр өдрөөр үнэгүйдэж байна. Монгол Улсын голч цалин өнөөдөр 2.2 сая орчим төгрөг байгаа ч амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байна. Хувь хүний орлогын албан татварын нийт бүрдүүлэлтийн бараг 81 хувийг тогтмол цалин авдаг иргэд бүрдүүлж байна. Монгол Улсын дундаж давхарга болсон нэг сая хүн энэ татварын гол ачааг үүрч байна. Гэвч энэ дундаж давхаргынхан өнөөдөр өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Авч буй цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй хэвээр байгаагаас залуучууд гадагшаа явах хүсэл эрмэлзэлтэй болсон. 60 хүртэлх насны иргэдийн 60 орчим хувь нь боломж олдвол гадаадад ажиллаж, амьдрахад бэлэн гэж хариулсан байдаг. Өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа махны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн. Ийм нөхцөлд иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн энэ асуудлыг зургаахан хоногийн дотор d-parliament-д 100 мянга гаруй хүн дэмжсэн нь ямар чухал ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй байгааг илэрхийлж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Сонгуулиар улс төрийн бүх намууд дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг, түүгээрээ иргэдийн саналыг авдаг. Гэвч бодит байдал дээр дундаж давхаргаа дэмжсэн үр дүнтэй бодлого хангалттай хэрэгжсэнгүй. Харин ч дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэр дор тусгай сангууд байгуулж, энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс үр шимийг хүртэж ирлээ. Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх нь чухал” гэлээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг дэмжигчдийн үзэж буйгаар өнөөдөр тогтмол ажил хийж, цалин авч буй дундаж орлоготой хүмүүст ирж буй татварын ачааг багасгах зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлаж буй. Гэвч нөгөө талд 10 хувь байгаа энэ татварыг нэг хувь болгон бууруулах нь тэртэй тэргүй эмзэг байгаа улс орны эдийн засагт нэг мөр унах эрсдэл бий болгоно гэдгийг Сангийн яамныхан болгоомжилж буй. Тиймээс ч Сангийн Дэд сайд Б.Хулан “Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох нь бодлого биш попрол” гэж мэдэгдсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газраас танилцуулсан татварын багц хуулийн шинэчлэлд жижиг, дунд бизнесүүдийн татварын дарамтыг бууруулах, тодорхой босго хүртэл нэг хувийн татварын зохицуулалтыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ уг нь тодорхой хэмжээгээр туссан тухай албаныхан мөн ярьж байна.

Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Татварын багц хуулийн шинэчлэлээр хувь хүмүүсийн тайлагнал, татварын дарамтыг бууруулах зохицуулалтууд орж байгаа” талаар ярьсан ч төсвийн орлогын тогтвортой байдлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг онцолсон байна.

Гэхдээ Сангийн яамны хувьд “Төсвийн орлого тасрах эрсдэлтэй учир нэг хувь болгох нь яавч боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Бүр жоомоо алах гээд байшингаа шатаав гэж ч айлгаж үзэв. Учир нь ХХОАТ нь улсын төсвийн тогтмол эх үүсвэрийн нэг бөгөөд энэ орлого багассанаар боловсрол, эрүүл мэнд, халамж, төрийн үйлчилгээний санхүүжилтэд дарамт ирж болзошгүй. Үүнийг учир мэдэх эдийн засагчид ч бас хэлж байна. Зарим эдийн засагчид “татварыг бүхэлд нь нэг хувь болгох нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай тусна” гэдгийг ч сануулж байгаа юм. Учир нь 20 сая төгрөгийн орлоготой хүн өнөөдөр хоёр сая төгрөгийн татвар төлж байгааг 200 мянга болгон бууруулбал хамгийн их ашиг өндөр орлоготой хэсэгт очно гэж тайлбарлаж байна. Тиймээс ч шаталсан татварын хувилбар яригдаж эхэлжээ

Иймээс эдийн засгийн хүрээнд “бүх хүнийг нэг хувийн татварт шилжүүлэхээс илүү шаталсан тогтолцоо хэрэгтэй” гэх санал ч гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл бага, дундаж орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлж, өндөр орлоготой хэсэгт илүү өндөр хувь хадгалах хувилбар яригдаж эхэлсэн байна. Харин зарим улстөрчдийн зүгээс төр данхар тогтолцоогоо багасгаж ачааг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Ямартай ч ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудал нь зөвхөн татвар бууруулах тухай асуудал бус төрийн оролцоо, төсвийн бүтэц, дундаж давхаргын бодит орлого, эдийн засгийн өсөлт гэсэн олон асуудлыг хамарсан бодлогын маргаан болон хувирч байна.

Эх сурвалж: Б.НЯМСҮРЭН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 7 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 25 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 38 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 43 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 46 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 49 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 14 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 48 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.