Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
- Газрын биржийн цахим систем /mle.mn/-д хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
- Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин 10%, Хураамж 12500 төгрөг төлсөн баримт хавсаргах/
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
- Банк: Нийслэлийн Төрийн сан
- Данс: 100200051049 IBAN: MN660090100200051049
- Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
- Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код
Дуудлага худалдааны үнийн саналыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.
|
№ |
ГЗБТ-ний дугаар |
Биржийн зарын код |
Байршил |
Зориулалт |
Газрын хэмжээ /м.кв/ |
Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ |
Дэнчингийн үнэ, ₮ |
|
1 |
2.3.23 |
2026-00996 |
Баянзүрх 11-р хороо, Хонхор орчим |
1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор |
30000 |
80,413,400 |
8,041,340 |
|
2 |
2.3.77 |
2026-00997 |
Сонгинохайрхан 21-р хороо, Халзангийн ам |
1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор |
15000 |
3,302,400 |
330,240 |
|
3 |
2.3.78 |
2026-00998 |
Сонгинохайрхан 21-р хороо, Жаргалантын ам |
2204: Амины орон сууц |
7000 |
23,310,000 |
2,331,000 |
|
4 |
2.3.82 |
2026-00999 |
Сонгинохайрхан 21-р хороо, 361-н гарам |
2202: 5-8 давхар нийтийн орон сууц |
7000 |
28,030,100 |
2,803,010 |
|
5 |
2.3.86 |
2026-01001 |
Сонгинохайрхан 21-р хороо, Барын ам |
4104: Мод үржүүлгийн газар |
10000 |
22,400,000 |
2,240,000 |
|
6 |
2.3.45 |
2026-01002 |
Сонгинохайрхан 21-р хороо, 369-н гарам, хүй долоо худаг орчим |
2204: Амины орон сууц |
15000 |
49,950,000 |
4,995,000 |
|
7 |
2.3.53 |
2026-01004 |
Хан-Уул 12-р хороо, Морин-Уул |
2502: Амралтын газар |
5000 |
112,640,000 |
11,264,000 |
|
8 |
2.3.56 |
2026-01005 |
Хан-Уул 13-р хороо, Шинэ суурьшлын бүс |
2203: 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц |
13000 |
52,055,900 |
5,205,590 |
|
9 |
2.3.60 |
2026-01006 |
Хан-Уул 13-р хороо, Шинэ суурьшлын бүс |
2111: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор |
8000 |
73,728,000 |
7,372,800 |
|
10 |
2.3.73 |
2026-01007 |
Багануур 5-р хороо, Наран хэсэгт, Үйлчилгээтэй орон сууц |
2207: Үйлчилгээтэй орон сууц |
14500 |
95,700,000 |
9,570,000 |
|
11 |
2.3.74 |
2026-01008 |
Багануур 5-р хороо, Нарийн нуур хэсэгт, Хүлэмж |
1607: Хүлэмж, дарлага |
3000 |
6,660,000 |
666,000 |
|
12 |
2.3.39 |
2026-01009 |
Багахангай 2-р хороо, Хуучин нүүрсний уурхайн урд талд |
1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор |
14000 |
6,720,000 |
672,000 |
|
13 |
2.3.103 |
2026-01010 |
Багахангай 2-р хороо, Хуучин нүүрсний уурхайн урд талд |
2505: Биеийн тамирын зориулалттай гадаа талбай, спортын барилга, байгууламж |
40000 |
40,000,000 |
4,000,000 |
|
Нийт дүн |
181500
|
594,909,800
|
59,490,980 |
||||
WWW.MLE.MN Газрын биржийн цахим системд хандан цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Холбоо барих утас: 11328976, 80771285
Facebook
Twitter
Youtube


Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
УБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих