“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар


5-р сарын 14
12 цаг 20 минут

     "ТӨРИЙН БАНК" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 (дөрөв) хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд тавигдах ерөнхий шаардлага:

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, шаардлагыг хангасан байна.

Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлага:

  • Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;
  • Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;
  • Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг шүүхийн шийдвэрээр хасуулаагүй байх;
  • Сүүлийн 4 жилийн хугацаанд улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаалтан, улс төрийн албан хаагчаар ажиллаагүй байх;
  • Тухайн салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх;
  • “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлага, төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн холбогдох удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  • “Төрийн банк” ХК-ийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь “Төрийн банк” ХК-ийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  • Банкны өрсөлдөгч, банкны томоохон харилцагч, банкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хамаарал бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын багц эзэмшигч, эцсийн өмчлөгч, эсхүл тэдгээрийн холбогдох этгээд биш байх.

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь банкны дижитал шилжилт, финтек, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлага, тогтвортой болон ногоон санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглал /ESG/, төрийн өмчит болон нээлттэй хувьцаат компанийн засаглал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжлийн мэдлэг, мэргэшил, удирдлагын түвшний ажлын туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

Д/д

Бүрдүүлэх материал

Тайлбар

1.

Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд өөрийн мэдлэг, ур чадвар, туршлага, хувь нэмрээ хэрхэн оруулах тухай товч илэрхийлнэ.

2.

Төрийн албан хаагчийн анкет

Өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байна.

3.

Нэр дэвшигчийн гарын үсгээр баталгаажуулсан мэдэгдэл, баталгаа, зөвшөөрлийн маягт

 

Хараат бус гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, саад байгаа эсэх тухай

Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй тухай

Холбогдох хууль тогтоомж, журам, хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хангах эсэх тухай

Сахилгын арга хэмжээ авч байсан эсэх тухай

Өмнө нь томилогдож байсан итгэлцлийн болон үүнтэй адилтгах бусад харилцааг зөрчлийн улмаас дуусгавар болгож байсан эсэх тухай

Шаардлага хангаагүй шалтгаанаар эрх бүхий албан тушаал, захирал, удирдах албан тушаалаас нь чөлөөлж байсан эсэх тухай

Сүүлийн 4 жилийн хугацаанд улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаалтан, улс төрийн албан хаагчаар ажиллаагүй тухай болон төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаг эсэх тухай

“Төрийн банк” ХК-д сүүлийн 5 (таван) жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байсан эсэх, эсхүл ажиллаж байсан этгээдийн холбогдох этгээд эсэх тухай

“Төрийн банк” ХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн холбогдох албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд эсэх, эсхүл тэдгээртэй төрөл садангийн холбоотой эсэх тухай

Салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг эсэх тухай

Банкны өрсөлдөгч, банкны томоохон харилцагч, банкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хамаарал бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын багц эзэмшигч, эцсийн өмчлөгч, эсхүл тэдгээрийн холбогдох этгээд эсэх тухай

Нэр дэвшигчдэд тавигдсан шаардлагын талаар шаардлагатай лавлагааг холбогдох байгууллагаас авах зөвшөөрөл

4.

Цээж зураг /2 хувь/

Өнгөт, 3х4 хэмжээтэй.

5.

Эзэмшсэн мэргэжил, боловсрол, мэргэшлийн зэрэг, эрхийг нотлох диплом, үнэмлэх

Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь.

Гадаад улсад боловсрол эзэмшсэн бол диплом, гэрчилгээний баталгаат орчуулга.

6.

Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээ

Хуулбар хувь.

7.

Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг илэрхийлэх нотлох баримт

Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, томилсон, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт, бусад нотлох баримт

8.

Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх тодорхойлолт

Монголбанкны тодорхойлолт

/Сүүлийн 3 сарын дотор авсан байх/

9.

“Эрх бүхий албан тушаалтнаар  ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” тодорхойлолт

Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт

/Сүүлийн 3 сарын дотор авсан байх/

10.

Өөрийн болон нэгдмэл сонирхолтой гэж тодорхойлсон этгээдийн хувьцаа эзэмшлийн тухай лавлагаа, нотлох баримт

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авах

/Сүүлийн 3 сарын дотор авсан байх/

11.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний тодорхойлолт

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ын хавсралт 1, 2

12.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн мэдүүлэг

13.

Банкны эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-146 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банк байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”-ын хавсралт 2, 3

14.

Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээдийн асуулга

15.

“И-Монгол” цахим системээс авах лавлагаа, тодорхойлолт

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа

/сүүлийн 10 жил/

Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа

Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа

Хуулийн этгээдийн бүртгэлтэй тохиолдолд Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

Иргэнд олгох тодорхойлолт /Татварын ерөнхий газар/

Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт

Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай  тодорхойлолт

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай  тодорхойлолт

16.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх холбогдох бусад баримт бичиг.

Нэр дэвшигч өөрөө шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг

Хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:

  • Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэхийг нотлох баримт бичиг;
  • Харьяалах улс, орны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг;
  • Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүйг нотлох баримт бичиг;
  • Гадаад хэл дээрх баримт бичгийн баталгаат орчуулга.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл “SBM_Shareholder@statebank.mn” цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  • Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргана.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  • Материал унших боломжгүй, дутуу, эсхүл шаардлагатай лавлагаа, мэдэгдэл, баталгаа хавсаргаагүй бол сонгон шалгаруулалтаас хасна.
  • Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад оролцох нэр дэвшигчтэй холбоо барина.
  • Нэмэлт мэдээллийг “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороотой 75071881 дугаарын утсаар холбогдон авч болно.

 

“ТӨРИЙН БАНК” ХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна56 минут 58 секундын өмнөНэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна1 цаг 3 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо1 цаг 7 минутын өмнөСтатистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 10 минутын өмнө“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав4 цаг 28 минутын өмнөХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна4 цаг 39 минутын өмнөЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна4 цаг 42 минутын өмнөУнгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ4 цаг 47 минутын өмнөҮндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 51 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа7 цаг 45 минутын өмнө140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.